Лактоз үл тэвчих
Лактоз үл тэвчих (лактозыг задалж боловсруулах шинж чанар) гэдэг нь лактозыг шингээх чадваргүй байдлыг хэлдэг. Лактоз үл тэвчилтэй хүмүүсийн биед лактаза фермент хангалтгүй байдаг нь лактозыг боловсруулахад хүндрэл учруулдаг бөгөөд улмаар гэдэс дүүрэх, суулгалт өгөх, дотор муухайрах, бөөлжих зэрэг шинж тэмдгээр илэрдэг. Лактаза фермент нь лактоз буюу сүүний нүүрс усыг глюкоз, галактоз гэх 2 энгийн нүүрс ус болгон задлах үүрэг гүйцэтгэдэг ба бие организмд нийлэгжих лактаза ферментийн хэмжээ нь хүний ген, насжилт, биеийн онцлог, амьдралын хэв маягаас хамааран харилцан адилгүй байдаг.
Дэлхий дээр гурван хүн тутмын нэг нь сүүн дэх нүүрс усыг задалж чаддаггүй буюу лактоз үл тэвчих эмгэгтэй байдаг.
Лактозгүй сүү
[засварлах | кодоор засварлах]Лактоз нь үнээний сүүнд байдаг байгалийн нэгэн төрлийн нүүрс ус юм. Үнээний сүүний лактозыг задалж, хүний биед амархан шингэх хэлбэрт оруулах зорилгоор лактаза ферментийг сүүн дээр нэмж Лактозгүй сүүг гарган авдаг.