Ламаагийн Ойдовням
Харагдац
Ламаагийн Ойдовням (Завхан аймгийн Идэр сумын нутагт 1938 онд төрсөн) - БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар цол 1960 онд хүртсэн.
Л. Ойдовням 7-р анги төгсөөд галт тэрэгний машинист болохоор шийдэн туслах машинчийн түр сургуульд оржээ. Ойдовням хүнд ачаатай галт тэрэг жолоодож эхлэнгээ 4-хөн сарын дотор 74 удаагийн явалтаар 16 галт тэрэгний ачааг илүү тээж, 60 мянган төгрөгний хэмнэлт гаргажээ. Удаа дараа ийнхүү амжилт гаргасан учир Монгол орны төмөр замчдын дотроос хамгийн анх 1960 онд 22 насандаа “БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар” цол хүртжээ. Төмөр замчдын дунд “ажил мэргэжилдээ Ойдовням шиг болцгооё” гэсэн уриа гарч, аюул осолгүй ажилладаг, нягт нямбай, нөхөрсөг тусч чанар нь хамт олондоо үлгэр жишээ болсон байна.