Jump to content

Ламжавын Цэндсүрэн

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Ламжавын Цэндсүрэн (1926 оны 1 сарын 13 - 2021 оны 10 сарын 6) нь Монгол улсын гавьяат жүжигчин цолтой театр, дэлгэцийн жүжигчин эмэгтэй.

Л.Цэндсүрэн 1926 оны 1 сарын 13-ны өдөр одоогийн Говь-Алтай аймгийн Цээл сумын нутаг Ар завсар гэдэг газарт төржээ.

1936 онд Улаанбаатар хотын бага сургууль,

1939-1941 онд Урлагийн хүрээлэнгийн дэргэд Уран сайхны сургууль буюу одоогийн Монгол Улсын консерваторид суралцан жүжигчний мэргэжил эзэмшсэн байна.

1941-1953 онд Улсын төв театр, 1953 оноос МХЗЭ-ийн нэрэмжит Хүүхэд залуучуудын театрт жүжигчнээр ажиллаж байгаад 1986 онд өндөр настны тэтгэвэрт гарчээ.

Түүний том ах нь Ардын жүжигчин, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, зохиолч, найруулагч Л.Ванган. Удаах ах нь Ардын жүжигчин, Гавьяат жүжигчин Л.Нацаг ах нь циркийн урлагийг үүсгэн байгуулагчдын нэг, Ж.Раднаабазарын нэрэмжит циркийн сургуулийн захирлаар ажиллаж байжээ.

2021 оны 10 дугаар сарын 6-нд Улаанбаатарт нас баржээ.

Л.Цэндсүрэн театр, радио, телевизийн дэлгэцнээ 300-аад гол ба туслах дүрд тоглож, гадаадын киноны орчуулгын 30 гаруй дүрд дуу оруулжээ.

  • Таня
  • Карлсон, жаалхүү хоёр - Карлсон
  • Монгол улсын гавьяат жүжигчин (2009)
  • Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
  • Хөдөлмөрийн хүндэт медаль
  • Ардын хувьсгалын 50, 60, 70, 80 жилийн ойн медалиуд
  • БНМАУ-ын Соёлын тэргүүний ажилтан
  • Гэгээн Муза наадмын “Хүндэт Муза” алтан цом
  • МАН-ын 90 жилийн ойн медаль

Л.Цэндсүрэнг өргөж авсан аав нь Улсын Бага Хурлын тэргүүлэгч гишүүн, Шүүх яамны сайд Д. Ламжав бөгөөд Ардын жүжигчин, төрийн шагналт зохиолч, найруулагч Л. Ванган, ардын жүжигчин, циркчин Л. Нацаг нар түүний өргөмөл ах нар билээ. Л.Цэндсүрэн цагдаагийн хурандаа Л.Жамъянтай гэр бүл болж, 3 хүү, 5 охин төрүүлж өсгөжээ. Охин Ж. Эрдэнэчимэг нь мөн Монгол улсын гавьяат жүжигчин цолтой уран нугараач юм.