Jump to content

Лаос хэл

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Лаос хэл
Өөрийн нэрພາສາລາວ
ТархалтЛаос, Тайланд г.м
Төрөлх хэлтний тоо5.22 сая (2006), хэрэв Исан хэлтнийг багтаавал 20 сая
Хэлний ангилал
Тай-Кадай
  • Тай
    • Баруун урд
      • Лаос хэл
Бичиг үсэгЛао үсэг
Албан ёсны хэрэглээ
УлсЛаос
Томьёолбор
ISO 639-1lo
ISO 639-2lao
ISO 639-3lao

Лаос хэл (ພາສາລາວ, оуазцт. pʰáːsǎː láːw) нь Тай-Кадай хэлний язгуурт харьяалагддаг Лао үндэстний хэл. Лаос хэл нь Лаос улсын албан ёсны хэл бөгөөд зүүн хойд Тайландад Исан хэл нэрээр тархсан байдаг. БНАЛАУ-ын албан ёсны хэл юм.

Лаос дотроо 3,5 сая хүн лаос хэлээр ярьдаг бөгөөд Тайландад ялангуяа Меконг мөрний баруун эрэг орчим 20 сая хүн лаос хэлний диалект болох "исан" хэлээр ярьдаг.

Лао хэлийг өөрийн гэсэн Лао үсгээр бичиж тэмдэглэдэг. Энэ нь үет үсэг юм. Лаос хэл нь Тай болон шан хэлтэй ихээхэн төстэй.

Орчин үеийн Лаос хэл нь Лаос Улс дотроо 5 үндсэн аялаг буюу диалектад хувааж болно.

  • вьентьяны
  • умард нутгийн
  • зүүн умард нутгийн
  • төв нутгийн
  • өмнөд нутгийн