Латифын Байзада
Латифын Байзада ((хас. Байзада Латифұлы)1972 оны 10 сарын 26 - 2021 оны 11 сарын 15) нь Монголын дуучин, бүжигчин, дуу зохиогч. Казах үндэстэн.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Байзада 1972 онд Улаанбаатар хотод төрсөн. 45 дугаар сургууль, 13 дугаар сургуульд суралцаж төгсөөд Багшийн сургуулийн хөгжмийн багшийн ангид элсэж, 1993 онд СУИС-ийн хөгжмийн багшийн ангид гурван жил сурсан.
Монгол улсаас гадна Казахстан улсад урлагийн чиглэлээр суралцаж, мөн казах хэлээр уран бүтээл туурвиж байлаа.
Хүүхдийн ордны "Цэцэг" хамтлагаас урлагийн гараагаа эхэлж, оюутан байхдаа “Байзада ба түүний нөхөд” бүжгийн хамтлаг байгуулж, дуулсан дуу болгон нь хит болж байв.
2011 онд аавынхаа нэрэмжит "Латиф сан"-г байгуулж, захирлаар нь ажиллаж байлаа.
2019 оны 2 сарын 20-ны өглөө, нас барсан дүү Нурбуланыхаа араас буян үйлдэж, ном уншуулна гэж гараад сураггүй болж, Цагдаагийн газраас эрэн сурвалжилж байсан бөгөөд мөн оны 4 сарын 16-нд олдсон тул сураггүй алга болсон хүмүүсийн жагсаалтаас түүний нэрийг хассан.[1]
Бүтээл
[засварлах | кодоор засварлах]Зохиож, өөрөө дуулсан дуу
[засварлах | кодоор засварлах]- Үүрдийн наран
- Чиний зураг
- Танилцъя охин
- Бүсгүйн зураг
- Нандин эрдэнэ
- Миний нутгийн өглөө
- Ондоо
- Анхны хайр
- Дэлхий дүүрэн инээд
Зохиож, бусдаар дуулуулсан дуу
[засварлах | кодоор засварлах]- Гэрэлт наран ээж - дуучин Батмөнхийн Сарантуяа
- Хайр татам - Гурван бүдүүн хамтлаг
- Хөөрхөн ширтэх чи - Синк хамтлаг
- Улаан сарнай
- Хайр минь хэвээрээ
- Зөрүүд хайр - Дуучин Мөнхзул
Цол шан
[засварлах | кодоор засварлах]- Алтан гадас одон
Гэр бүл
[засварлах | кодоор засварлах]Түүний аав Төлегений Латиф алдартай алиалагч, жүжигчин, дүү Латифын Нурбулан жүжигчин байв.