Леона Льюис

Леона Льюис
Ерөнхий мэдээлэл
Төрсөн нэрЛеона Луиз Льюис
Төрсөн1985 оны 4 сарын 3 (1985-04-03) (38 настай)
Англи, Лондон, Айлингтон
Хөгжмийн урсгалПоп, R&B
МэргэжилДуучин-ая зохиогч
Идэвхтэй2006–одоо
СтудиСайко, Жэй
Цахим хуудасleonalewismusic.co.uk

Леона Луиз Льюис (Англи: Leona Louise Lewis, 1985 оны 4 сарын 3-нд төрсөн) нь Английн дуучин, ая зохиогч юм. Льюис анх Их Британийн телевизийн цуврал The X Factor-т оролцож ялагч болсноор урлагийн ертөнцөд хөл тавьжээ.

Льюис 3 удаа Грэммийн шагналд нэр дэвшиж байсан уран бүтээлч юм. Түүний хамгийн өндөр амжилтад хүрсэн сингл болох "Bleeding Love" нь дэлхийн 30 гаруй орны хит парадыг тэргүүлсэн. Биллборд сэтгүүл түүнийг 2008 оны 'Шилдэг шинэ уран бүтээлч'-ээр нэрлэсэн. Льюис 2007, 2009 онд Spirit, Echo хэмээх 2 цомог гаргаснаас Spirit нь Их Британи, Ирландад 2007 онд хамгийн их борлогдсон цомог болсон бөгөөд анхны цомгоороо Биллборд 200 жагсаалтад багтсан Их Британийн анхны дуучин болжээ. Тус цомог дэлхий даяар 6.5 сая хувь борлогдсон аж.[1]

Льюисийн анхны сингл "A Moment Like This" нь худалдаанд гараад 30-хан минутын дотор 50,000 гаруй удаа татагдаж, Их Британийн хамгийн хурдан борлогдсон синглээр тодорч байлаа. Тэрээр 2010 онд The Labyrinth нэртэй анхны аялан тоглолтоо хийсэн.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Cable, Simon (8 May 2009). "From Hackney to Hollywood: Leona Lewis swaps her scruffy two-bed flat for a £1.5m villa in the sunshine". London: Daily Mail.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Леона Льюис – Викимедиа зураг, бичлэг, дууны сан