Леонид Шинкарёв
Леонид Шинкарёв (орос. Леони́д Ио́сифович Шинкарёв, 1930 оны 11-р сарын 13-нд ЗХУ-ын Украины Донецск мужийн Макеевка тосгонд төрж, 2022 оны 11-р сарын 4-нд Швейцарт нас барсан) — Зөвлөлтийн болон Оросын сэтгүүлч, зохиолч, тойрон аялагч.
Намтар
[засварлах | кодоор засварлах]1954 онд Горькийн (Нижний Новгород) их сургуулийн түүх, филологийн ангийг төгссөн. Тэрээр Горькийн мужийн Кошелиха тосгонд дунд сургуулийн багшаар ажлын гараагаа эхэлж, "Арзамасын үнэн" сонины ажилтан байсан бөгөөд Алс Дорнодод "ТАСС" агентлагийн Приморскийн салбар, бүс нутгийн "Красное знамя" (Улаан туг) сонинд таван жил ажилласан.
Дараа нь тэрээр "Известия" сонинд 34 жил ажиллаж, түүний дотор Зүүн Сибирь, БНМАУ, БНАСАУ, зүүн өмнөд Африк (Мозамбик, Мадагаскар, Зимбабве, Замби, Танзани, Лесото, Свазиланд, Маврики, Сейшелийн арлууд гэх мэт) сонины сурвалжлагчаар ажилласан. 1980-1990-ээд онд Москва дахь тусгай сурвалжлагч байсан.
1985-1988 онд Монголд ТАСС агентлаг болон "Известия" сонины сурвалжлагчаар ажиллаж байсан.
Тэрээр “Нравы и быт Монголии”, "Цэдэнбал Филатова хоёр. УБ 2004 он" хэмээх Ю.Цэдэнбалын тухай номууд бичсэн.
Шинкарёв Энэтхэгийн далайд халуун орны загас барих "Нора" туна загас агнуурын хөлөг онгоцонд Зөвлөлтийн анхны загас агнуурын экспедицээс (1961) эхлэн олон тооны аялал, экспедицүүдэд оролцсон. Тэрээр Сибирийн Лена мөрний эхээс эх хүртэл, (1967), Витим (1969), Вилюй (1973), Алдан (1975), Колыма (1977), Сэлэнгэ (1980) зэрэг сэтгүүлчдийн экспедицийг удирдаж байв. "Хойд туйл-15" хөвөгч станц, Амазоны индианчууд, Калахари цөлийн бушменууд, Тасманийн уугуул иргэдтэй танилцаж байжээ.
ЗХУ-ын Зохиолчдын эвлэлийн гишүүн. Москвагийн зохиолчдын эвлэлийн гишүүн. ЗХУ, ОХУ-ын Сэтгүүлчдийн эвлэлийн шагналын эзэн. Амьдралынхаа сүүлийн жилүүдэд буюу 1996 оноос тэрээр Швейцарын Цюрих хотод гэр бүлийнхээ хамт амьдарч байгаад 2022 онд нас баржээ.