Jump to content

Лорд Волдеморт

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Лорд Волдэморт-с чиглүүлэгдэв)

Лорд Волдэморт нь Английн зохиолч Ж. К. Роулингийн бичсэн өсвөр насны хүү Харри Поттэрийн тухай долоон цуврал, уран зөгнөлт Харри Поттэр зохиолийн гол эсрэг дүр бөгөөд хар шидэнд гарамгай шидтэн юм. Волдеморт нь Харри Поттэр ба Гүн ухаантны чулуу (1997) номонд анх гарч байв. Волдеморт бол сүүлийн зуун жилийн дотор төрсөн хамгийн агуу хар шидтэн.

Номнуудад Лорд Волдеморт нь, зөгнөлийн урьдчилж хэлсний дагуу, түүнийг дийлэх хүч чадалтай Харри Поттэрийн гол дайсны дүрийг бүтээдэг. Тэрбээр ид шидийн ертөнцийг эзэгнэхийг хүсдэг бөгөөд шидтэнүүд түүнээс айдгаасаа болж түүний нэрийг хэлэхээс цээрлэн, зөвхөн "Хэцүү Нэрт" (You Know Who, He-Who-Must-Not-Be-Named - шууд орчуулбал: Нэрийг нь хэлж болохгүй хүн) хэмээн нэрлэдэг ажээ. Түүний дагалдагчид нь хүртэл түүнийг "Харанхуйн эзэн буюу Хар Лорд" хэмээн нэрлэдэг. Түүний жинхэнэ нэр нь Том Марволо Риддл бөгөөд, Хогуартсыг үндэслэсэн дөрвөн шидтэний нэг Салазар Слитериний сүүлчийн удам нь юм. Угсаа гарвалын хувьд хагас цустан. Ээж нь Салазар Слизерний удмын хүн Меропа Мракс, аав нь харин жирийн нэг магл. Түүний аавыг Том Риддл гэдэг байсан ба Меропа Мраксын гэрийн хажуу дах тансаг шилтгээнд амьдардаг, эзэрхэг дээрэнгүй нэгэн байсан. Харин Волдемортын ээж залуухан царайлаг Том Риддлд татагдан дурласан тул шидийн хүчээр өөртөө татан хажуудаа байлгаж хүүхэдтэй болсон ч шид тайлагдмагц Риддл түүнийг орхин оддог. Волдемортын ээж түүнийг явахад маш их сэтгэлээр унаж амьдрах ч хүсэлгүй болсон тул хүүхдээ асрамжийн газар төрүүлээд өөрөө үхдэг. Үхэхээсээ өмнө "Түүнийг аавыг нь хүндэтгэж Том, өвөөг нь хүндэтгэж Марволо гэдэг нэр өгөөрэй. Хүүгийн овог нь Риддл шүү" гэж хэлээд нас бардаг.

Кинонуудад Лорд Волдемортын дүрийг хэд хэдэн жүжигчин бүтээж байсан боловч голчлон Ральф Фийнэсийг, Лорд Волдемортын дүрийг бүтээснээр нь хүмүүс мэддэг. 2006 оны BigBadRead санал асуулгаар английн хүүхдүүд Лорд Вольдемортыг шилдэг эсрэг дүрийн баатраар тодруулжээ.

Лорд Волдеморт Харри Поттэрийн сүүлийн анги дээр Хогвартсын захирал Альбус Дамблдорын дийлдэшгүй савааг эзэмддэг. Гэхдээ тэр савааг үхлийн шүтээн гэж мэдэлгүй зүгээр л хүчтэй саваа гэдэг утгаар нь л авсан. Яагаад гэвэл Волдеморт шидэт ертөнцийн үлгэр домгуудыг сонсож өсөөгүй. Тэр асрамжийн газар маглуудтай /шидгүй хүмүүс/ хамт өссөн. Үүний талаар Дамблдор Харрид тайлбарлахдаа:

"Волдеморт өөрөөсөө бусдыг үл ойшоогч байсан. Тийм ч учраас тэр зүгээр нэг хүүхдийн үлгэр, гэрийн үйлчлэгч нарт дийлдэшгүй хүч байдгийг мэддэггүй байсан. Бас тэр хиргүй тунгалаг сүнс, хайр гэдэг ямар хүчтэй гэдгийг огт анзаараагүй, өөртөө хэт бардсан" гэж дүгнэдэг.

Ахин сануулахад Волдеморт өөрийн сүнсийг хүчирхэг шидийн тоо болох 7 хэсэгт хуваан үхэшгүй болдог. Сүнсээ хуваахын тулд аллага хийдэг байсан. 7 дахь крестражийг хийхээр очихдоо санамсаргүй Харри Поттэрийн биед сүнсээ шингээдгийг Харри Поттэрийн үнэнч фенүүд санаж байгаа биз ээ.