Харри Поттэр

Харри Поттер  
Хогвартс сургуулийн сүлд тэмдэг (4 тэнхимийн сүлдийг агуулсан: Слизерин, Рэйвенкло, Хаффлфаф, Гриффиндор), сургуулийн уриа "Нойрсож буй лууг бүү сэрээ"
ЗохиолчЖоанна Роулинг
Анхны нэрHarry Potter
ЗураагчТомас Тэйлор (Нэгдсэн Вант Улс)
Мэри Гранпре (АНУ)
УлсНэгдсэн Вант Улс
ХэлАнгли
УрсгалФантази
ХэвлэгчBloomsbury (НВУ)
Arthur A. Levine/Scholastic (АНУ)
Хэвлэсэн огноо1997 оны 6 сарын 29 - 2007 оны 7 сарын 21
Хэвлэгдсэн төрөлХэвлэл, Сонсдог ном

Харри Поттер (Англи: Harry Potter) нь Английн зохиолч Ж. К. Роулингийн бичсэн өсвөр насны хүү Харри Поттерийн тухай долоон цуврал, уран зөгнөлт зохиол юм. Зохиолыг монгол хэлнээ Н.Энхнаран орчуулжээ . Зохиолын үйл явдал голдуу залуу шидтэнүүдийн сургууль болох Хогвартс Ид Шидийн Сургуульд болох бөгөөд, Лорд Волдеморт хэмээх Харригийн эцэг эхийг алсан хар шидтэний эсрэг Харри Поттерийн тэмцлийг өгүүлдэг. Харри 7 жилийн турш Волдеморттой тэмцсэн. Тэрээр жил тутам гавьяа байгуулж байв. 7 жил 7 асуудал 7 гавьяа...

1. "Харри Поттер ба философийн чулуу" дээр Харри философийн чулууг Волдемортоос авардаг.

2. "Харри Поттер ба нууцат өрөө" дээр Харри Жинни Уизлийг Василискаас аварчээ.

3. "Харри Поттер ба азкабаны хоригдол" дээр Харри загалмайлсан эцгээ Дементоруудаас авардаг.

4. "Харри Поттер ба галт цом" дээр Харри Гурван шидтэний тэмцээнд аюултай даалгаваруудыг давж Волдемортийг хүч чадлаа эргүүлж авсаныг Дамблдорт мэдэгддэг.

5. "Харри Поттер ба галт шувууны бүлгэм" дээр Харри шидтэний ертөнцөд Волдемортийн эргэн ирснийг итгүүлж Волдемортоос зөгнөлийг авардаг.

6. "Харри Поттер ба эрлийз хунтайж" дээр Харри Волдемортийн хамгийн далд нууцыг тайлан хувь заяатайгаа нүүр тулахад бэлдэнэ.

7. "Харри Поттер ба үхлийн шүтээн" дээр Харри Лорд Волдемортыг устгаж шидтэний ертөнцийг авардаг.

"Харри Поттер" зохиол нь 7 цуврал 199 бүлэгтэй.

1997 онд Харри Поттэр ба Гүн ухаантны чулуу ном худалдаанд гарсан даруйдаа алдартай болж, дэлхий даяар амжилтанд хүрсэн билээ. Цуврал номноос сэдэвлэн кинонууд, компьютер тоглоом болон Харри Поттэрийн сэдэвтэй төрөл бүрийн бараа бүтээгдэхүүн олны хүртээл болсоор байна. 2007 оны 8 сарын байдлаар нийт долоон боть номын эхний зургаа нь дэлхий даяар 400 гаруй сая хувь борлогдож, 64 гаруй хэл рүү орчуулагджээ. Цувралын төгсгөлийн ном болох "Харри Поттэр ба Үхлийн шүтээн" ном нь 2007 оны 7 сарын 21-нд худалдаанд гарсан даруйдаа 12 сая хувь борлогдсон нь дээд амжилт тогтоосон байна.

Зохиолын амжилт нь Роулингийг түүхэн дэхь хамгийн баян зохиолч болгожээ. Номны англи хувилбаруудыг Их Британид Блүүмсбүри, АНУ-д Сколастик, Австралид Аллен&Анвин, Канадад Рэйнкоуст Ном компаниуд тус тус хэвлэж байна.

Харри Поттер цуврал номоор Варнер Брос компани кино хийсэн бөгөөд эхний Харри Поттэр ба Гүн ухаантны чулуу кино нь 2001 оны 11-р сарын 14-нд кино театруудаар гарсан бол төгсгөлийн Харри Поттэр ба Үхлийн шүтээн зохиолоор 2 бүлэг болгон хийж, 1-р анги нь 2010 оны 10-р сард, 2-р анги нь 2011 оны 7-р сард дэлгэцнээ гарчээ. Харри Поттэр кино цуврал нь өдгөө хамгийн их ашиг орлог олоод буй кино цуврал бөгөөд нийт 7 тэрбум гаруй ам.долларын орлого олоод байна. Харри Поттэрийн сэдэвтэй маш олон бүтээгдэхүүн гарсан нь Харри Поттэр брэндийг 15 тэрбум гаруй ам.долларын үнэ хүргэж чаджээ.

Харри Поттэр нь уран зохиолын баатар бөгөөд түүний тухай ном нь долоон цуврал болно.

Номнууд[засварлах | кодоор засварлах]

Харри Поттер 7 цуврал ном
  1. Харри Поттэр ба Гүн ухаантны чулуу (Harry Potter and the Philosopher's Stone)
  2. Харри Поттэр ба Нууцат өрөө (Harry Potter and the Chamber of Secrets)
  3. Харри Поттэр ба Азкабаны хоригдол (Harry Potter and the Prisoner of Azkaban)
  4. Харри Поттэр ба Галт хундага (Harry Potter and the Goblet of Fire)
  5. Харри Поттэр ба Фениксийн бүлгэм (Harry Potter and the Order of the Phoenix)
  6. Харри Поттэр ба Хагас цуст Ханхүү (Harry Potter and the Half-Blood Prince)
  7. Харри Поттэр ба Үхлийн шүтээн (Harry Potter and the Deathly Hallows)