Рон Уизли

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Рон Уизли (англ. Ron Weasley) нь Английн зохиолч Жоанна Роулингийн "Харри Поттер" 7 цуврал номын дүр юм. Түүний бүтэн нэрийг Роналд Билиус Уизли гэх ба цэвэр цусны шидтэн юм. Артур ба Молли Уизлигийн бага хүү тэрбээр 5 ах, нэг охин дүүтэй. Улбар шар үстэй, сэвхтэй Рон нь Хогвартс Ид Шид, Илбэ Увидастны сургуульд 1991 онд элсэн орж, эр зоригтнуудын сурдаг "Гриффиндор" тэнхимд хуваарилагдсан (Уизлигийн гэр бүл бүгдээрээ Гриффиндор тэнхимд хуваарилагддаг). Хогвартсад сурч байх үедээ Харри Поттер, Хэрмаини Грэнжертэй найзууд болж, Лорд Волдемортын эсрэг хамтдаа эрэлхгээр тулалдсан юм. Гэр бүл нь ядруухан амьдардаг учраас үргэлж ах нарынхаа хуучин юмнуудыг хэрэглэдэг.

  • Нүдний өнгө: Цэнхэр
  • Үсний өнгө: Улаан
  • Боггарт: Арагог аалз
  • Патронус: Жэк Рассил Терир (Жижиг Нохой)
  • Ажил: Ид шидийн яаманд Аврор (хар шидтэнүүдтэй тэмцдэг шидтэнүүд)

Роналд Уизли нь Хэрмаини Грэнжертэй гэрлэж Рөүз, Хюго гэсэн хоёр хүүхэдтэй юм. Түүний дүрд Английн жүжигчин Руперт Гринт тогложээ.