Драко Малфой

Драко Малфой нь Харри Поттэр 7 цуврал номын нэгэн чухал дүр билээ. Тэрээр цэвэр цусны шидтэн бөгөөд Льюциус Малфой болон Нарцисса Блэк нарын цорын ганц хүү юм. Хогвартс ид шидийн сургуулийн Слизерн тэнхимд элсэн суралцсан. Суралцах хугацаандаа Винсент Крэбб, Григорий Гойл, Пэнси Паркинсон нартай сайн найзууд болсон. Драко бохир цустнууд болон маглууд, гэрийн үйлчлэгч нартай тун таагүй харьцдаг гэдгийг цувралын явцад анзаарсан буйзаа. 16хан насандаа үхэл залгигчдын эгнээнд элсэж, Хар Лордоос Альбус Дамблдорыг алах даалгавар авдаг. Гэвч энэ даалгаюрыг гүйцэлдүүлж чадаагүй. Түүний оронд Северус Снепп Альбус Дамблдорыг алдаг. Хар Лордын түүнд өгсөн даалгавар нь зөвхөн түүний эцэгт л хариуцлага тооцох зорилготой байсан. Иймд үүнийг ойлгосон Нарцисса Малфой хүүд нь туслахыг гуйн Северус Снепп дээр очиж Дракод туслана гэдэг үл эвдэгдэх амлалт авсан. Цувралын сүүлийн анги дээр Драко Харри Поттерийн хэрэгцээний өрөөнд алахыг завдсан ч түүний найз чөтгөрийн гал гаргаж, үүнийгээ хянаж чадаагүйн улмаас бүгд үхэх аюулд ордог. Харин Харри Поттер түүний амийг аварсан. Дараа нь Харри үхлээс амьд мултарсан үед нь Дракогийн ээж Харригаас Драко амьд гэдгийг мэдээд Харри Поттерийг үхсэн гэж Хар Лордод хэлдэг. Хэрэв тэр амьд байгаагүй бол Харри үхэх байсан. Тэрээр хоцим Асториа Грийнграсстай гэрлэж Скорпиус Малфой хэмээх хүүтэй болсон юм.
Кинон дээр Драко Малфойн дүрийг жүжигчин Том Фелтон бүтээсэн юм.