Харри Поттэр ба Үхлийн шүтээн
Харри Поттер ба Үхлийн шүтээн | |
---|---|
![]() | |
Зохиолч | Жоанна Роулинг |
Анхны нэр | Harry Potter and the Deathly Hallows |
Зураагч |
Жэсон Крокфорт (Нэгдсэн Вант Улс) Мэри Гранпре (АНУ) |
Улс | Нэгдсэн Вант Улс |
Хэл | Англи |
Цуврал | 7 |
Урсгал | Фантази |
Хэвлэгч |
Bloomsbury (НВУ) Arthur A. Levine/Scholastic (АНУ) Raincoast (Канад) |
Хэвлэсэн огноо | 2007 оны 7 сарын 21 |
хуудасны тоо |
607 (НВУ) 759 (АНУ) |
ISBN | 0545010225 |
Өмнөх | Харри Поттэр ба Хагас цуст Ханхүү |
Харри Поттэр ба Үхлийн шүтээн (англиар: Harry Potter and the Deathly Hallows) ном нь Английн уран зохиолч Ж.К.Роулингийн Харри Поттэр цуврал номын 7 дахь ба төгсгөлийн боть ном юм. Энэхүү ном нь Их Британид Bloomsberry, АНУ-д Scholastic хэвлэлийн компаниудад хэвлэгдэн 2007 оны 7 сарын 21-нд гарсан байна. 1997 онд анх хэвлэгдсэн Харри Поттэр ба Гүн ухаантны чулуу номоос эхэлсэн цувралын төгсгөл ном нь болсон. Зохиолд шидтэн хүү Харри Поттэр өөрийн гол дайсан Лорд Волдэморт-той хийж буй эцсийн тэмцлийг өгүүлдэг.
Ж.К.Роулинг уг номоо 2007 оны 1-р сард бичиж дуусгажээ. Дэлхий даяар 93 орнуудад хэвлэгдсэн бөгөөд Үхлийн шүтээн ном нь түүхэнд хамгийн хурдан борлогдсон номын амжилтыг эвджээ. Ердөө гарсныхаа дараах 24 цагийн дотор л 15 сая хувь борлогдсон бөгөөд үүний 11 сая нь АНУ болон Их Британид зарагдсан байна. Ингэснээр өмнөх Харри Поттэр ба Хагас цуст Ханхүү номны 1 өдрийн дотор 9 сая хувь зарагдсан амжилтийг эвджээ. Уг зохиол 120 гаруй орны хэлээр орчуулагдаад байна.
Номын зохиолоос сэдэвлэж Варнэр Брос компани 2 хэсэгтэй киног бүтээсэн. Харри Поттэр ба Үхлийн Шүтээн 1-р бүлэг кино 2010 оны 11 сард гарсан бол Харри Поттэр ба Үхлийн шүтээн 2-р бүлэг кино нь 2011 оны 7 сард гарсан билээ.
Харри Поттэр | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|