Jump to content

Харри Поттер ба Нууцат өрөө

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Харри Поттер ба Нууцат өрөө  
ЗохиолчЖоанна Роулинг
Анхны нэрHarry Potter and the Chamber of Secrets
ЗураагчКлифф Райт (Нэгдсэн Хант Улс)
Мэри Гранпре (АНУ)
УлсНэгдсэн Хант Улс
ХэлАнгли
УрсгалФантази
ХэвлэгчBloomsbury (НХУ)
Arthur A. Levine/Scholastic (АНУ)
Raincoast (Канад)
Хэвлэсэн огноо1998 оны 7 сарын 2 (НХУ)
1999 оны 6 сарын 2 (АНУ)
хуудасны тоо251 (НВУ)
341 (АНУ) 364 (МОН)
ISBN0747538492
ӨмнөхХарри Поттер ба философийн чулуу
ДараахХарри Поттер ба Азкабаны хоригдол

Харри Поттер ба Нууцат өрөө (Harry Potter and the Chamber of Secrets) нь Их Британийн зохиолч Ж. К. Роулингийн бичсэн 12 настай Харри Поттерийн адал явдлуудын талаар өгүүлэх ном. Тус ном нь Харри Поттер цувралын хоёр дахь ном юм. Энэ номыг монгол хэлээр Н. Энхнаран орчуулжээ. "Харри Поттер зуны амралтаараа хамгийн онцгүй төрсөн өдрөөс эхлээд Добби хэмээх элфийн аюулын тухай анхааруулга найз Рон Уизли нь нисдэг шидэт машинаар Дарслигийнхнаас аварсан гээд олон адал явдалтай учрана. Хогвартс ид шидийн ухааны сургуулийн хоёрдугаар дамжаанд суралцахаар буцаж ирсэн Харри хоосон хонгилд цуурайтах хачирхалтай шивнээнийг олж сонсоно. Удалгүй дайралт эхэллээ. Сурагчид хөдөлгөөнгүй хөшсөн байдалтай олдох болов... Доббигийн муу ёрын зөгнөл биелж байгаа бололтой" Уг ном нь 18 бүлэгтэй.

Хатагтай Роулинг энэхүү номоо нэг дэхь Harry Potter and the Sorcerer's Stone ном нь алдрын оргилд гарч амжаагүй байхад бичсэн бөгөөд тэрээр энэ номоо нэг дэхь номоо дуусгасан тэр орой л бичиж эхэлсэн байна.

Роулинг хоёр дахь номоо бичиж байхдаа анх удаа өөрийн бичсэн зохиолдоо эргэлзэж, юу бичихээ мэдэхгүй болсон гэдгээ ярьжээ. Үүний тухай тэрээр ингэж ярив:

"Би ийм байдалд зөвхөн ганцхан удаа орж байсан, энэ нь Нууцат өрөөг бичиж байх явцад юм. Би анхны удаагаа олны өмнө гарч балмагдсаж, миний энэ ном тэдний сэтгэлд хүрэх болов уу хэмээн санаа зовж байсан л даа. Гэхдээ энэ нь 5 долоо хоног л үргэлжилсэн. Мэдээж энэ нь бусад зохиолчдтой харьцуулбал маш богино хугацаа юм."

Хатагтай Роулинг номоо 1997 оны 7 сарын сүүлээр бичиж дуусгаад шуудангаар агент руугаа явуулсан бөгөөд ийнхүү олон сарын хяналтын ажил эхэлжээ.

Гүн ухааны чулуу хэвлэгдэж амжаагүй байхад, Роулинг Нууцат өрөөг кафенд бичсээр байжээ. 1997 оны The Independent-д өгсөн ярилцлагадаа тэрээр ингэж ярьжээ:

"Нэг өдөр би, би дуртай кафендаа, хэвлэлтэнд ороход бэлэн болсон 2-р номныхоо эхийг дахин уншихаар сууж байсан юм. Жессикагаа дуртай цэцэрлэгт нь явуулах мөнгөтэй болсон болохоор би цэцэрлэгт өгчихсөн байсан юм. Би наалдамхай жигнэмэг, аяга халуун шоколад байсан бөгөөд яг тэр мөчид надад гайхалтай сайхан мэдрэмж төрсөн юм. Би өөрийгөө дэлхийн хамгийн азтай хүн гэж бодсон. Би амьдралынхаа туршид ямар ч зорилгогүй бичсэн зүйлийнхээ төлөө мөнгө авч байгаа мөн одоо гартаа барьж байгаа ном минь хэвлэгдэнэ гэж бодоход надад сайхан байсан."

Ном нь 1998 оны 7 сарын 2-нд хэвлэгджээ. Үүний дараа Bloomsbury цаасан хавтаст хувилбарыг 1999 оны 2 сард хэвлэжээ. Яг жилийн дараа Америкт хэвлэгдэж, 2000 оны 8 сарын 15-нд цаасан хавтаст хувилбар хэвлэгдсэн байна.

Ном гарсан даруйдаа бэстселлэр болсон бөгөөд тухайн үеийн алдартай зохиолчид болох Жеффри Арчер, Жон Гришам, Терри Пратчетт, гэх мэт зохиолчдыг бут цохижээ. Хатагтай Роулинг Англи болон Шотландын номын сан, сургууль, номын дэлгүүрүүдээр явж номныхоо нээлтийг хийхийн зэрэгцээ хүүхдүүдэд номны хэсгүүдээс уншиж өгч байжээ. Тэрээр энэ үеийг амьдралынхаа хамгийн сайхан мөчүүдийн нэг гэж хэлжээ.

1999 оны 7 сар гэхэд 700'000 гаруй хувь хэвлэгдээд байсан бол 9 сар гэхэд энэ тоо 1'800'000 болтлоо өссөн байна. Одоогийн хэвлэгдсэн номны тоо нь хэлэхэд хэцүү ч энэ нь ойролцоогоор саяын тоог хэд хэд үржүүлсэнтэй тэнцүү юм.