Харри Поттэр ба Азкабаны хоригдол
Харри Поттэр ба Азкабаны хоригдол | |
---|---|
![]() | |
Зохиолч | Жоанна Роулинг |
Анхны нэр | Harry Potter and the Prisoner of Azkaban |
Зураагч |
Клифф Райт (Нэгдсэн Вант Улс) Мэри Гранпре (АНУ) |
Улс | Нэгдсэн Вант Улс |
Хэл | Англи |
Урсгал | Фантази |
Хэвлэгч |
Bloomsbury (НВУ) Arthur A. Levine/Scholastic (АНУ) Raincoast (Канад) |
Хэвлэсэн огноо |
1999 оны 7 сарын 8 (НВУ) 1999 оны 9 сарын 8 (АНУ) |
хуудасны тоо |
317 (НВУ) 435 (АНУ) |
ISBN | 0747542155 |
Өмнөх | Харри Поттэр ба Нууцат өрөө |
Дараах | Харри Поттэр ба Галт хундага |
Харри Поттэр ба Азкабаны хоригдол (Harry Potter and the Prisoner of Azkaban) нь Британийн зохиолч Ж. К. Роулингийн бичсэн Харри Поттерийн адал явдлуудын талаар өгүүлэх ном. Тус ном нь Харри Поттэр цувралын гурав дахь ном юм.
Бичсэн түүх[засварлах | edit source]
Долоон ботийн 3 дахь нь болох Harry Potter and the Prisoner of Azkaban нь уншигчдын хамгийн дуртай гэсэн тодотголтой. Хатагтай Роулинг энэхүү номоо Harry Potter and the Chamber of Secrets номыг бичсэний маргааш нь бичиж эхэлжээ. 1999 оны 8 сард, Англид 9 дахь ном худалдаанд гараад 1 сар болж байх үед америкд уг номны 5 сая хувийг хэвлэж байжээ.
Хүүхдүүдийн хичээлийг таслуулахгүйн тулд номны худалдаанд гарах хугацааг бага зэргээр хойшлуулсан байна. Ном худалдаанд гарсан эхний 2 өдрөө 68'159 хувь борлогджээ.
1999 оны 10 сар гэхэд 25 хэлээр 17 саяас багагүй тооны ном хэвлэгдэж, Хатагтай Роулинг 3 долоо хоногийн турш америкаар аялж номоо сурталчилжээ. Хатагтай Роулинг энэ үед саятан болсон бөгөөд номыг хэвлэгч компаниын орлого мөн адил маш ихээр нэмэгджээ.
Харри Поттэр | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|