Харри Поттэр ба Азкабаны хоригдол (кино)

Харри Поттэр ба Азкабаны хоригдол
Театрын зурагт хуудас
Найруулагч:Алфонсо Суарон
Продюсер:Стивен Кловс
Дүрүүдэд:Дэниэл Редклифф
Руперт Гринт
Эмма Уотсон
Хөгжмийн
зохиолч:
Жонн Уиллиамс
Зураглаач:Майкл Серсин
Эвлүүлэгч:Стефен Уэйсбэрг
Студи:1492 Pictures
Heyday Films
КомпаниWarner Bros. Pictures
Нээлт:2004 оны 6 сарын 4
Хугацаа:142 мин
Улс:Нэгдсэн Вант Улс
АНУ
Хэл:Англи
Төсөв:$130 сая
Орлого:$796,688,549

Харри Поттэр ба Азкабаны хоригдол кино нь Алфонсо Суароны 2004 оны фантази төрлийн бүтээл юм. Зохиолч Жоанна Роулингийн "Харри Поттэр ба Азкабаны хоригдол" зохиолоос сэдэвлэн уг киног бүтээсэн ба Харри Поттэр кино цувралын 3 дахь кино юм. Кино зохиолыг Стивэн Кловс бичиж продюсеруудаар өмнөх киноны найруулагч Крис Колумбус, Дэвид Хэйман, Марк Рэдклифф нар ажиллажээ. Харри Поттэр ид шидийн Хогвартс сургуульд 3 дахь жилдээ суралцаж буй явцад кино өрнөх бөгөөд Сириус Блэк хэмээх хоригдол Азкабан шоронгоос оргож түүнийг хөнөөхөөр хайж буй талаар гардаг. Гол дүрүүд болох Харри Поттэр, Хэрмиони Грэйнжэр, Рон Уизли нарын дүрд Дэниэл Редклифф, Эмма Уатсон, Руперт Гринт нар тогложээ. 2002 онд гарсан Харри Поттэр ба Нууцат өрөө киноны үргэлжлэл бөгөөд дараачийн цуврал нь Харри Поттэр ба Галт хундага болно.

2004 оны 5 сарын 31-нд Их Британид, 6-р сарын 4-нд АНУ-д нээлтээ хийсэн нийт 796 сая ам.долларын ашиг олжээ. Мөн IMAX технологоор гарсан анхны Харри Поттэр цувралын кино болсон ба VHS форматаар үзэгчдэд хүрсэн хамгийн сүүлчийн Харри Поттэр цуврал кино юм. Мөн PG ангилалд багтсан хамгийн сүүлчийн цуврал болсон. Тус кино Оскарын шагналд Шилдэг хөгжим, Шилдэг зураг авалт номинациудад нэр дэвшжээ.

Хэдийгээр бусад Харри Поттэр цувралын кинонуудаас хамгийн бага ашиг олсон ч бүх цаг үеийн ашиг орлогоороо тэргүүлэгч кинонуудын 33-т ордог ба Харри Поттэр цуврал кинонуудаасаа ихээхэн өндөр үнэлгээ авч чадсан юм.