Дэниэл Редклифф

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Дэниэл Редклифф
Төрсөн Даниел Жейкоб Редклифф
1989 оны 7 сарын 23
Нэгдсэн Вант Улс, Лондон
Мэргэжил Жүжигчин
Идэвхитэй жил 1999-одоо

Даниел Жейкоб Редклифф[1][2] (англ. Daniel Jacob Radcliffe, 1989 оны долоодугаар сарын 23-нд төрсөн)[3] нь Английн жүжигчин бөгөөд Английн үргэлжилсэн үгийн алдартай зохиолч Ж.К.РоулингийнАнглийн Эзэнт гүрний одонт зохиолоос сэдэвлэн бүтээсэн уран зөгнөлт, адал явдалт Харри Поттэр цуврал киноны Харри Поттер-ын дүрээр олны танил болсон билээ. Мөн тэрээр 1999 онд 10 настай байхдаа ББС1-н Давид Коппэрфилд хэмээх телевизийн кинонд амжилттай тоглож гараагаа эхлүүлж байв. 2012 онд тэрээр Харри Поттэр цувралын дараа "Сүүдэрт эмэгтэй" хэмээх аймшгийн кино болон зохиолч Аллен Гинсбэргийн бодит түүхэн амьдралыг харуулсан "Хайртуудыг чинь хөнөөнө" хэмээх кинонд тоглож тэсрэлт хийжээ.

Бага нас[засварлах | edit source]

Редклифф Англи улсын Лондон хотноо Маршиа Грешам болон Алан Редклиффийн ганц хүү болон мэндэлжээ. Түүний ээж еврей гаралтай бөгөөд Өмнөд Африкт төрж Эссэксд өсчээ. Түүний аав ажилчин ангийн гэр бүлд Өмнөд Ирландад төрж өсчээ. Түүний ээжийн талын өвөг дээдэс нь ОХУ болон Польш улсаас гаралтай еврей цагаачид байжээ. Түүний эцэг эх хоёулаа багадаа жүжиглэж байсан. Дэниэл анх 5 насандаа жүжигчин болох хүсэл сонирхлоо олсон бөгөөд 1999 оны 12 сард 10 насандаа Дэвид Копперфилдийн бага насны дүр болон тоглож байжээ. Тэрээр хөвгүүдийн тусгай 2 сургуульд суралцсан боловч эхний Харри Поттерын кино гарсны дараагаар сургуульд явах хэцүү болсон байна.

Тоглосон кинонууд[засварлах | edit source]

[4]
Он Кино Дүр Тэмдэглэл
2001 Панамын оёдолчин Марк Пендел Туслах дүр
Харри Поттэр ба Гүн ухаантны чулуу Харри Поттэр Гол дүр
2002 Харри Поттэр ба нууцын өрөө
2004 Харри Поттэр ба Азкабаны хоригдол
2005 Харри Поттэр ба Галт хундага
2007 Харри Поттэр ба Фениксийн бүлгэм
Арванхоёрдугаар сарын хөвгүүд Мэпс 17 настай хүү
2009 Харри Поттэр ба Эрлийз хунтайж Харри Поттэр
2010 Харри Поттэр ба Үхлийн шүтээн 1-р бүлэг
2011 Харри Поттэр ба Үхлийн шүтээн 2-р бүлэг
2012 Woman in Black Артур Кипс
2013 Kill your darlings Аллен Гинсбэрг
Horn Иг Пэрриш
2015 Frankenstein Игор
Trainwreck Нохой Салхилуулагч Туслах дүр
2016 Swiss Army Man Мэнни Гол дүр
Now you see me 2 Валдер Мабри Туслах дүр
Imperium Нейт Фостер Туслах дүр

Хувийн амьдрал[засварлах | edit source]

2008 онд согтууруулах ундаанд донтож, 2010 онд энэ зуршлаа хаяжээ. Тэрээр өөрийн үндэс угсааны тухайд түүний ээж еврей хүн учир тэр өөрийгөө еврей гэж үздэг ба нэгэн удаа өгсөн ярилцлагадаа "би еврей гэдэгтээ итгэдэг, гэвч үнэндээ би чинь англи хүн шүү дээ" гэжээ.

2012 оны 4 сард "Shalom Life" сэтгүүлийн дэлхийн 50 шилдэг хөгжилтэй, ухаантай, авьяаслаг гайхалтай еврей эрчүүдийн 10-т орсон юм. 2007 онд тэрээр 20 хамгийн залуу саятны 6-д 15 сая долларын ашигтай ажилласнаараа оржээ.

Редклифф яруу найрагч, зохиолч бөгөөд хэд хэдэн шүлэг гаргахдаа өөрийн нэрээр биш харин Жэйкоб Грешон гэдэг нэрээр туурвижээ. 2011 онд буяны байгууллагад өргөсөн хандив, оюунлаг үйлсээрээ тэрээр Hero Award хүртэж байв.

2010 оноос 2012 он хүртэл тэрээр Росанна Кокертэй болзож байсан бөгөөд 2012 оны 10 сараас эхлэн "Хайртуудыг чинь хөнөөнө" киноны жүжигчин Эрин Дарктай болзож эхэлсэн бөгөөд хосууд 2014 онд сүй тавьсан хэмээн мэдээлсэн.

Хамтран тоглогчид[засварлах | edit source]

Эшлэл[засварлах | edit source]

Холбоос[засварлах | edit source]