Jump to content

Харри Поттер ба Философийн чулуу (кино)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Харри Поттэр ба Гүн ухаантны чулуу
Театрын зурагт хуудас
Найруулагч:Крис Колумбус
Продюсер:Стивен Кловс
Дүрүүдэд:Дэниэл Редклифф
Руперт Гринт
Эмма Уотсон
Хөгжмийн
зохиолч:
Жонн Уиллиамс
Зураглаач:Жонн Сеал
Эвлүүлэгч:Ричард Францис Брюс
Студи:1492 Pictures
Heyday Films
КомпаниWarner Bros. Pictures
Нээлт:2001 оны 11 сарын 4
(Нэгдсэн Вант Улс)
2001 оны 11 сарын 17(АНУ)
Хугацаа:152 мин
159 мин (өргөтгөсөн хувилбар)
Улс:Нэгдсэн Вант Улс
АНУ
Хэл:Англи
Төсөв:$125 сая
Орлого:$974,755,371

Харри Поттэр ба Гүн ухаантны чулуу кино нь (АНУ болон Энэтхэгт Харри Поттэр ба Шидтэний чулуу нэртэйгээр) 2001 оны уран зөгнөлт, фантази төрлийн кино бөгөөд найруулагчаар нь Крис Колумбус ажиллажээ. Киноны зохиолыг Их Британий зохиолч Жоанна Роулингийн "Харри Поттэр ба Гүн ухаантны чулуу" номоос сэдэвлэн туурвижээ. Уг кино нь Харри Поттэр кино цувралын эхний кино нь бөгөөд продюсераар Стивен Кловс, Дэвид Хэйман нар ажиллажээ. Кинонд зохиолын гол баатар болох Харри Поттэр хүү өөрийгөө шидтэн болохыг мэдэж улмаар ид шидийн Хогвартс сургуульд эхний жилээ суралцаж буй тухай өгүүлнэ. Тус киноны гол дүрүүдэд Харри Поттэрын дүрд Даниэл Редклифф, түүний найз Рон Уизлийн дүрд Руперт Гринт, Хэрмиони Грэйнжэрийн дүрд Эмма Уатсон нар тоглосон байна. Уг киноны үргэлжлэл болох дараагийн бүтээл нь Харри Поттэр ба Нууцат өрөө кино билээ.

Анх Warner Bros. компани Харри Поттэр киног бүтээх эрхийг 1999 онд 1 сая еврогоор худалдан авчээ. Киног бүтээх ажил 2000 онд Их Британид эхэлсэн ба шилдэг найруулагчид болох Стивэн Стилбэрг, Роб Рейнэр нараас илүүтэй Warner Bros. Крис Колумбусыг сонгожээ. Ж.К.Роулинг кинонд зөвхөн Их Британи болон Ирландын жүжигчдээс сонгохыг захижээ. Киноны зохиолыг Стивэн Кловс боловсруулсан ба киноны зураг авалтыг Leavesdon студи болон Британы цайзуудад авсан байна.

Кино 2001 оны 11 сард Их Британи болон АНУ-д дэлгэцнээ гарсан ба гарсан даруйдаа шуугиан дэгдээж 974 сая ам.долларын орлог авчиржээ. Мөн маш олон шагналуудыг хүртэхийн зэрэгцээ Оскарын шагналд Шилдэг хөгжим, Шилдэг хувцаслалт, Шилдэг тайзны зураг зэрэг номинацуудад нэр дэвшжээ. 2011 оны 7 сарын байдлаар тус кино нь бүх цаг үеийн хамгийн их ашиг орлогтой кинонуудын жагсаалтын 11-д бичигдэж буй ба Харри Поттэр кино цувралаас Харри Поттэр ба Үхлийн шүтээн 2-р бүлэг киноны дараа бичигддэг.