Jump to content

Луар мөрөн

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Нант хот дундуур урсаж буй Луар мөрөн

Луар мөрөн (франц. Loire, бретон. Liger, лат. Liger) —Францын хамгийн урт (1012 км) мөрөн. Ус цуглуулах талбайн — 115 мянган км² бөгөөд Францын газар нутгийн 1/5 гэсэн үг юм.

Энэ нь Францын өмнөд хэсэгт орших Ардеш (франц. Ardèche) департаментын Төв нурууны зүүн хэсэгт орших Мон Жербье де Йонк (Mont Gerbier de Jonc) уулаас гаралтай бөгөөд хойд зүгт Невер хотоор дамжин Орлеан, дараа нь баруун тийш Тур, Нант зэрэг хотоор дамжин урсдаг мөрөн юм. Луар мөрөн Сент-Назарын ойролцоох Атлантын далайн Бискайн булан руу зутгадаг байна.

Луар мөрний нэр нь Луар (франц. Loire), Дээд Луар (франц. Haute-Loire), Атлантын Луар (франц. Loire-Atlantique), Эндр-э-Луар (франц. Indre-et-Loire), Мэн-э-Луар (франц. Maine-et-Loire), Саон-э-Луар (франц. Saône-et-Loire) зэрэг Францын зургаан департаментын нэрэнд орсон байдаг юм. Луар мөрний эрэг дагуух усан үзмийн талбай, цайзууд нь жуулчдын сонирхлыг ихээр татдаг байна.