Jump to content

Лувсандамбын Дашням

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Гөрөөчид овогтой Лувсандамбын Дашням (1943 онд Архангай айм­гийн Төвшрүүлэх сумын нутагт төрсөн) Ардын Их Хурлын орлогч дарга асан, “Монгол уламжлал” академийн тэргүүн, 2010 онд Соёлын гавьяат зүтгэлтэн, 2014 онд ОХУ-ын Тува улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, 2022 онд Монгол Улсын Ардын багш цол хүртсэн. Олон улсын эдийн засагч, зохиолч, яруу найрагч, сурган хүмүүжүүлэгч.

  • Улаанбаатар хотын 1-р 10 жилийн дунд сургууль төгссөн.
  • ЗХУ-ын Москва хотноо Олон улсын ха­рил­цааны Дээд сур­гуулийг олон улсын эдийн засагч мэргэжлээр төгссөн.
  • ОХУ-ын ШУА-ийн Байгалийн шинжлэл, техникийн түүхийн Хү­рээ­лэнгийн аспиран­турыг дүүргэжээ.
  • Гадаадтай эдийн засгийн талаар харилцах улсын хороонд мэргэжилтэн.
  • 1990-1992 онуудад АИХ-ын Орлогч дарга.
  • 1992-1996 онуудад Улаанбаатар хотын ИТХ-ын Тэргүүлэгч гишүүн.
  • 2001 онд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж оролцож байсан.
  • ХХААЯ-нд НҮБ-ийн тусламж хариуцсан референт,
  • Улсын хэвлэлийн газарт орчуулгын редактор.
  • 2010-2020 ШУА-ийн "Шинжлэх ухаан амьдрал" сэтгээлийн Хариуцлагатай н/б дарга
  • 2022-2025 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын Үндэсний Зөвлөлийн дарга

ШУА-ийн Бага Чуулганы гишүүн, Философийн Хүрээлэнгийн Эрдмийн Зөвлөлийн гишүүн, “Идэр” Их сургууль, “Энх Орчлон “Дээд сургуулиудын Эрдмийн Зөвлөлийн дарга.