Jump to content

Лувсандоржийн Даваагив

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Лувсандоржийн Даваагив (1945 онд Өвөрхангай аймгийн Уянга суманд төрж, Улаанбаатар хотод нас барсан) - Монгол Улсаас АНУ-д суусан Элчин сайд, мэргэжлийн дипломат. Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин дипломат цолтой.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Өвөрхангай аймгийн Уянга сумын дунд сургууль төгссөн.

1975 онд Зөвлөлт Холбоот Улсад Олон улсын харилцааны дээд сургууль сурч төгссөн.

1981 онд Эрүүл мэндийн яамны гадаад харилцааны хэлтэст ажилласан.

1983 оноос ГЯЯ-ны Гэрээ эрх зүйн газрын атташе, 3-р нарийн бичгийн дарга.

1991-1995 онд АНУ-д суусан Монгол улсын Элчин сайд.

1999-2002 онд Тайландын Вант улсад суугаа Элчин сайд.

2002-2010 онд Монгол Улсын ШУА-ийн Гадаад харилцааны хэлтсийн эрхлэгч.