Луи Арагон
Луи Арагон (франц. Louis Aragon ; 1897 оны 10-р сарын 3-нд Парист төрсөн – 1982 оны 12 сарын 24-нд Парист нас барсан) -Францын сюрреалист хөдөлгөөний гол төлөөлөгч болж байсан Францын яруу найрагч. Тэрээр Андре Бретон, Филипп Соупо нартай хамтран "Littérature" сюрреалист сэтгүүл үүсгэн байгуулжээ. Тэрээр мөн зохиолч, редактор байсан, 1927 онд Францын Коммунист намын гишүүн, Академи Гонкуртын гишүүн байв. 1959 оноос хойш тэрээр утга зохиолын салбарын Нобелийн шагналд олон удаа нэр дэвшиж байсан.
Намтар
[засварлах | кодоор засварлах]1915 оноос Парис хотноо Анагаах ухааны сургуульд суралцсан. Дэлхийн нэгдүгээр дайнд санитар хийж оролцсон. 1919-1924 онд тэрээр Парисын "Дада" бүлгийн гишүүн байв.
1928 оны 2-р сарын 27-нд тэрээр Францын зохиолч, орчуулагч Эльза Триолэ-тэй гэрлэж, түүнд олон шүлгээ зориулсан байна.
Дэлхийн 2-р дайны үед тэрээр Францын Эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцсон байна.
Бүтээлүүд
[засварлах | кодоор засварлах]- 1920 —«Фейерверк» яруу найргийн цомог (Feu de joie).
- 1921 — «Анисэ буюу Панорам» роман (Anicet ou le Panorama).
- 1922 — «Телемакын адал явдал» роман (Les Aventures de Télémaque).
- 1924 — «Эрх чөлөөлт» (Le libertinage).
- 1926 — «Парисын тариачин» роман (Le Paysan de Paris).
- 1926 — «Мөнхийн аөдөлгөөн» (Le mouvement perpetuel).
- 1928 — «Загварын тухай Гэрээ» (Traité du style).
- 1928 — повесть «Ирэны тухай» тууж (Le Con d’Irène).
- 1931 — «Улаан фронт» яруу найраг (Front rouge).
- 1932 — «Ура, Урал!» шүлгийн цомог(Hourra, l’oural!).
- 1934 — «Базелийн хонхнууд» роман (Les Cloches de Bâle).
- 1936 — «Баян хороолол» роман (Les Beaux Quartiers).
- 1941 — «Эзэн хааны зорчигчид» роман (Les Voyageurs de l’Impériale).
- 1941 — «Зүрхэнд зоосон хутга» шүлэгний цомог (Le Crève-cœur).
- 1942 — «Эльзагийн нүд» шүлэг (Les Yeux d’Elsa).
- 1943 — «Паноптикум» шүлгийн цомог (Le Musée Grévin; —нууц François la Colère нэрээр).
- 1944 — «Орельен» роман (Aurélien).
- 1949—1951, 1966—1967 — «Коммунистууд» роман (Les Communistes).
- 1959 — «Хүнд долоо хоног» роман (La Semaine sainte; Наполеоны 100 хоногийн тухай).
- 1965 — «Жинхэнэ аллага» роман (La Mise à mort).
- 1971 — «Анри Матисс» роман (Henri Matisse).