Лусэйл Айконик үндэсний цэнгэлдэх хүрээлэн (Катар)
Харагдац
Лусэйл Айконик үндэсний цэнгэлдэх хүрээлэн (араб. ملعب لوسيل الدولي) 2022 оны дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд зориулж барьсан Катар улсын Лусэйл хотын хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн. Тус цэнгэлдэхэд 2022 оны Хөлбөмбөгийн дэлхийн аваргын финалын тоглолт болжээ.
Тус цэнгэлдэх хүрээлэнг Норман Фостерын уран барилгын товчооны зургаар барьсан бөгөөд 2022 оны дэлхийн аваргын 10 тоглолт болсон.
Тус цэнгэлдэх хүрээлэн Катарын Хөлбөмбөгийн Холбооны өмч бөгөөд 86250 үзэгчийн суудалтай ажээ.