Лхагватогоогийн Энхрийлэн
Лхагватогоогийн Энхрийлэн (1998 оны 12-р сарын 28-нд төрсөн)- Монгол Улсын шигшээ багийн болон Сүлд спорт хорооны жүдо бөхийн 57 кг жинд барилддаг эмэгтэй тамирчин. Монгол Улсын гавьяат тамирчин, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт, Азийн аварга, 160 см өндөртэй тамирчин.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Тэрээр бага насаа эмээ, өвөөгийнхөө дэргэд өнгөрүүлсэн байна.
17 настайдаа Азийн аварга, хашир туршлагатай Ишикаваг ялж “Чингис хаан” гран при тэмцээнд түрүүлж байв. Харин дараа жил нь буюу 2017 онд залуучуудын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн билээ. Мөн түүний уран барилдаан тус тэмцээний шилдэг аравт шалгарсан юм.
2019 онд бэртэж, мэс засал хийлгэсэн.
Л.Энхрийлэнбөгөөд өнгөрсөн онд "Улаанбаатар Их дуулга" тэмцээнд 2022 онд түрүүлсэн байна.
2024 оны Парисын Олимпод Монгол Улсын шишгээ багт орж оролцох болсон.