Jump to content

Маамуу нааш ир

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Маамуу нааш ир” нь Монгол Улсын хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав аяыг нь зохиож, яруу найрагч Ч.Лхамсүрэн үгийг нь бичин 1956 онд МУГЖ С.Долгор дуулж олны хүртээл болгосон, Монгол Улсад хамгийн алдартай хүүхдийн дуу юм. Уг дуунд зориулсан хөшөө Улаанбаатар хотын Хүүхдийн төв ордны баруун талд 2011 онд боссон.

Тухайн үедээ хөгжмийн зохиолч  Д.Лувсаншарав ОХУ-д сурч байсан бөгөөд амралтаараа ирээд дууны шүлгийг яруу найрагч Ч.Лхамсүрэнгээс хүлээн авч санаандгүй бяцхан охин Л.Халиунсүрэнгийнхээ тоглож байхдаа амандаа шулганасан авианаас санаа аван аяыг нь бичсэн гэдэг.

Маамуу нааш ир Манайд хоёулаа тоглоё
Аав ээж хоёрын авчирсан тоглоом бий шүү
Морь унаж давхия, машин барьж явъя
Ном сонин уншъя, ногоон модоо тарья

Маамуу нааш ир Манайд хоёулаа тоглоё
Ах, эгч хоёрын авчирсан тоглоом бий шүү
Хүрэн баавгай хөтөлье, хүчит заанаа тууя
Хүүхэлдэйтэйгээ хамт хөөрхөн тоглоом тоглоё

Маамуу нааш ир Манайд хоёулаа тоглоё
Аав ээж хоёрын авчирсан тоглоом бий шүү
Морь унаж давхия, машин барьж явъя
Ном сонин уншъя, ногоон модоо тарья