Jump to content

Майнбаярын Тулгат

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Майнбаярын Тулгат (1978 оны 8-р сарын 9-нд төрсөн) -Нийслэлийн Иргэдийн Хурлын төлөөлөгч, улс төрч, Ардчилсан намын дэд дарга.

  • 1994-1996 онд Нийслэлийн 1-р дунд сургууль төгссөн.
  • 1998-1999 онд Осака гадаад хэлний сургуульд сурсан.
  • 1999-2003 онд Киотогийн их сургууль эдийн засгийн ухаан /Бакалаврын зэрэгтэй болсон/.
  • 2003-2005 онд Киотогийн их сургууль эдийн ухаан /Магистрын зэрэг хамгаалсан/.
  • 2005-2009 онд Япон улс “Софтбанк инк” санхүү төлөвлөгч.
  • 2009 онд "Бэста" ХХК үүсгэн байгуулагч, захирал.
  • 2010-2013 онд “Бекфорс” ХХК-ийн захирал.
  • 2013 оноос “Хишиг арвин Индастриал” ХХК групп ерөнхий менежер, дэд захирал.
  • 2016 оноос хойш Нийслэлийн Иргэдийн Хурлын төлөөлөгч /Баянзүрх дүүргээс/.

2021 оны 5-р сарын 24-нд Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан болж Ардчилсан намын даргаар М.Тулгат, О.Цогтгэрэл нарыг тус тус бүртгүүлэх, С.Эрдэнийг улсын бүртгэлийн гэрчилгээнээс хасалт хийлгүүлэх тухай хүсэлтүүдийг хэлэлцээд Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн 12 дугаар тогтоолд заасан зөрчил арилаагүй, Үндэсний бодлогын хороо хоёр өөр бүрэлдэхүүнээр тус тусдаа асуудлыг шийдвэрлэсэн нөхцөл байдал өөрчлөгдөөгүй байхад дахин хандсан тул нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэхээс татгалзаж шийдвэрлэлээ.  Өөрөөр хэлбэл М.Тулгат, О.Цогтгэрэл нарыг аль алиныг нь АН-ын даргаар бүртгээгүй байна.