Максим Шабалин

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Максим Шабалин
Oksana DOMNINA Maxim SHABALIN 2009WC.jpg

Оксана Домнинагийн хамт. 2009 оны ДАШТ-ий үеэр

Уран гулгалт
Төлөөлдөг улс: Оросын Холбооны УлсОросын Холбооны Улс Орос
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Максим Андреевич Шабалин
Төрсөн огноо 1982 оны 1 сарын 25
Төрсөн газар Самара, ЗХУ
 
Медалиуд
Өвлийн олимп
Хүрэл Ванкувер 2010 Мөсний бүжиг
Дэлхийн АШТ
Алт Лос-Анжелес 2009 Мөсний бүжиг

Максим Андреевич Шабалин (1982 оны 1 сарын 25-нд Самарад төрсөн) нь Оросын Мөсний бүжигчин юм. Хамтрагч нь Оксана Домнина. Тэд хамтдаа 2010 оны өвлийн олимпоос хүрэл медаль зүүж, 2009 онд дэлхийн аварга болсон бөгөөд 2008, 2010 оны Европын аварга, 2007 оны Гран-Пригийн шигшээ тэмцээний аварга, 3 удаа ОХУ-ын аварга (2005, 2007, 2010) болжээ.

2010 оны 1 сарын байдлаар тэд чансаагаараа дэлхийд тэргүүлж байв[1].

Шабалин өмнө нь Елена Халявина, Маргарита Тотева (Болгар) нартай хослон гулгаж байв.

2002 оны 5 сараас Домнинатай хослон гулгах болж, эхний жилээ оролцсон өсвөрийн бүх тэмцээндээ түрүүлжээ.

2008 оны 6 сард дасгалжуулагч Алексей Горшковоос салж, АНУ-ын Пеннсилвани муж улсын Астон хотноо дасгалжуулагч Наталья Линичук, Геннадий Карпосонов нарын удирдлага дор бэлтгэлээ хийх болжээ[2].

Амжилт[засварлах | edit source]

Домнина Шабалин нар 2008-09 оны Гран-При шигшээ уралдааны оригиналь бүжгийн үзүүлбэрийн дараа дасгалжуулагч Геннадий Карпоносов, Наталья Линичук нарын хамт.

(Домнинатай хамт)

Тэмцээн 2002–2003 2003–2004 2004–2005 2005–2006 2006–2007 2007–2008 2008–2009 2009-2010
Өвлийн олимп 9 3
Дэлхийн АШТ 15 10 8 7 5 1
Европын АШТ 12 7 6 6 2 1 WD 1
Өсвөрийн ДАШТ 1
Оросын АШТ 3 2 1 2 1 1
Гран-При шигшээ 5 3 1 2
Оросын цом 6 4 3 2 1 2
Хятадын цом 4 1 2 1
Скэйт Америка 3
Скэйт Канада Интернэшнл 6
Скэйт Израйль 2
Карл Шёферын дурсгалын тэмцээн 1
Финландиа Трофи 2
Өсвөрийн Гран-При шигшээ 1
  • WD = Хасагдсан


(Халявинатай хамт)

Тэмцээн 1999-2000 2000-2001 2001-2002
Өсвөрийн ДАШТ 10 3 2
Оросын өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн 3 2 1
Өсвөрийн Гран-При 2 1


(Тотеватай хамт, Болгарыг төлөөлж)

Тэмцээн 1997-1998
Өсвөрийн ДАШТ 14
Болгарын АШТ 2

Эшлэл[засварлах | edit source]

Гадны холбоосууд[засварлах | edit source]

 Commons: Максим Шабалин – Викимедиа зураг, бичлэг, дууны сан