Jump to content

Малоник ба метилмалоны ацидурын нийлбэр

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Малоник ба метилмалоны ацидурын нийлбэр (Англи: Combined malonic and methylmalonic aciduria,​ CMAMMA​​), малоникийн хүчил ба метилмалоны хүчлийн түвшин нэмэгдэх удамшлын шинжтэй ​​бодисын солилцооны өвчин​​ гэж тодорхойлогддог ​малоник ба метилмалоны ацидемийг нийлбэр​​ гэж мөн нэрлэдэг.[1] Зарим судлаачид CMAMMA-г метилмалоны ацидемийн хамгийн түгээмэл хэлбэрүүдийн нэг гэж таамаглаж байна.[2] Магадгүй бодисын солилцооны хамгийн түгээмэл төрөлхийн эмгэгүүдийн нэг байж болох юм.[2] Ховор оношлогддог тул ихэнхдээ илрэхгүй өнгөрдөг.[2][3]

Илрэх шинж тэмдэг

[засварлах | кодоор засварлах]

CMAMMA-ийн эмнэлзүйн фенотипүүд нь маш олон төрлийн бөгөөд шинж тэмдэггүй, хөнгөнөөс хүнд хэлбэрийн шинж тэмдгүүдийн хооронд хэлбэлздэг.[4][5] Үндсэн физиологийн эмгэгийн шалтгаан хараахан тодорхойгүй байна.[6] Дараах шинж тэмдгүүд илэрдэг гэж тэмдэглэгджээ:

  • бодисын солилцооны ацидоз[7][5][8]
  • кома[2][6]
  • гипогликеми[2][7][6]
  • таталт[2][7][5][8]
  • хоол боловсруулах замын өвчин[5][8]
  • хөгжлийн саатал[2][5][8]
  • хэл ярианы саатал[1][2][4]
  • хөгжиж дэвшихэд саадтай байх[2]
  • сэтгэцийн өвчин[2]
  • ой санамж муудах[2]
  • сэтгэн бодох чадвар доройтох[2]
  • энцефалопати[4]
  • кардиомиопати[7][5][8]
  • дисморфик шинж чанарууд[5][8]

Анхны шинж тэмдэг хүүхэд насанд илэрвэл тэдгээр нь бодисын солилцооны завсрын эмгэг байх магадлал өндөр байдаг бол насанд хүрэгчдэд энэ нь ихэвчлэн мэдрэлийн шинж тэмдэг хэлбэрээр илэрдэг.[2][5]

CMAMMA-ны шалтгааныг хоёр тусдаа удамшлын эмгэг гэж хувааж болно: нэг нь удамшлын дутагдал: ​митохондрийн фермент ​​ацил-КоА синтетазын 3 бүлийн ​​ACSF3​-аар кодлогдсон ген (OMIM#614265); нөгөө эмгэг нь ​MLYCD​-аар кодлогдсон ген (OMIM#248360) малонил-КоА декарбоксилазын дутагдал юм.​[1][9]

Өргөн хүрээний эмнэлзүйн шинж тэмдгүүдийн улмаас нярайн эрүүл мэндийн үзлэгт үл мэдэгдэн өнгөрдөг тул CMAMMA-ыг үл мэдэгдэх эмгэг гэж үздэг.​[1][7]

Дөнгөж төрсөн нярайн үзлэг шинжилгээ

[засварлах | кодоор засварлах]

ACSF3 нь метилмалонил-КоА​​, ​малонил-КоА​​, эсвэл ​​пропионил-КоА​ хуримтлалаас үүсдэггүй учир, мөн хэвийн бус байдал ​​ацилкарнитин​ профайлд харагдахгүй учир​ CMAMMA нь нярайн цусны стандарт шинжилгээгээр илэрдэггүй.[5][2][7]

Кэбэкийн Нярайн цус, шээсний шинжилгээний хөтөлбөрийн дагуу Кэбэк мужид нярайд цусны шинжилгээ хийхээс гадна 21 хоногтойд шээсний шинжилгээ хийдэг нь онцгой тохиолдол юм. Ингэснээр Кэбэк муж нь CMAMMA -ийн судалгаанд чухал ач холбогдолтой ба энэхүү муж нь дэлхийд ганц үнэнд дүйх түүвэр бүлэг юм.[7]

Малоны хүчил ба метилмалоны хүчлийн харьцаа

[засварлах | кодоор засварлах]

Цусны сийвэн дэх малоны хүчил/метилмалоны хүчлийн харьцааг тооцоолсноор CMAMMA нь сонгодог метилмалоны хүчиллэгжилтээс тодорхой ялгагдах боломжтой. Энэ нь метилмалоны ацидемийн витамин B12 -ын хариу үйлдэл үзүүлэгчид болон үл үзүүлэгчдийн хувьд аль алинд боломжтой. Малоны хүчил ба шээсний метилмалоны хүчлийн утгыг ашиглах нь энэ харьцааг тооцоолоход тохиромжгүй.[1]

ACSF3-ын улмаас CMAMMA-д метилмалоны хүчлийн түвшин малоны хүчлээс давсан байна. Харин малонил-КоА декарбоксилазын дутагдлын улмаас CMAMMA-ийн хувьд эсрэг байна.[8][7]

Генетикийн шинжилгээ

[засварлах | кодоор засварлах]

CMAMMA-ийг ACSF3 болон MLYCD генийн шинжилгээгээр оношлох боломжтой. Үр тогтоох эмчилгээний үед хийх илүү нарийн шинжилгээний үед ACSF3 генийн мутаци тээгчийг тодорхойлох боломжтой.[10]

  1. 1.0 1.1 1.2 1.3 1.4 de Sain-van der Velden, Monique G. M.; van der Ham, Maria; Jans, Judith J.; Visser, Gepke; Prinsen, Hubertus C. M. T.; Verhoeven-Duif, Nanda M.; van Gassen, Koen L. I.; van Hasselt, Peter M. (2016), Morava, Eva; Baumgartner, Matthias; Patterson, Marc; Rahman, Shamima (eds.), "A New Approach for Fast Metabolic Diagnostics in CMAMMA", JIMD Reports, Volume 30, Berlin, Heidelberg: Springer Berlin Heidelberg, vol. 30, pp. 15–22, doi:10.1007/8904_2016_531, ISBN 978-3-662-53680-3, PMC 5110436, PMID 26915364
  2. 2.00 2.01 2.02 2.03 2.04 2.05 2.06 2.07 2.08 2.09 2.10 2.11 2.12 2.13 NIH Intramural Sequencing Center Group; Sloan, Jennifer L; Johnston, Jennifer J; Manoli, Irini; Chandler, Randy J; Krause, Caitlin; Carrillo-Carrasco, Nuria; Chandrasekaran, Suma D; Sysol, Justin R; O'Brien, Kevin; Hauser, Natalie S (2011). "Exome sequencing identifies ACSF3 as a cause of combined malonic and methylmalonic aciduria". Nature Genetics. 43 (9): 883–886. doi:10.1038/ng.908. ISSN 1061-4036. PMC 3163731. PMID 21841779
  3. Sniderman, Lisa C.; Lambert, Marie; Giguère, Robert; Auray-Blais, Christiane; Lemieux, Bernard; Laframboise, Rachel; Rosenblatt, David S.; Treacy, Eileen P. (1999). "Outcome of individuals with low-moderate methylmalonic aciduria detected through a neonatal screening program". The Journal of Pediatrics. 134 (6): 675–680. doi:10.1016/S0022-3476(99)70280-5. PMID 10356133
  4. 4.0 4.1 4.2 Wang, Ping; Shu, Jianbo; Gu, Chunyu; Yu, Xiaoli; Zheng, Jie; Zhang, Chunhua; Cai, Chunquan (2021). "Combined Malonic and Methylmalonic Aciduria Due to ACSF3 Variants Results in Benign Clinical Course in Three Chinese Patients". Frontiers in Pediatrics. 9: 751895. doi:10.3389/fped.2021.751895. ISSN 2296-2360. PMC 8658908. PMID 34900860.
  5. 5.0 5.1 5.2 5.3 5.4 5.5 5.6 5.7 5.8 Alfares, A.; Nunez, L. D.; Al-Thihli, K.; Mitchell, J.; Melancon, S.; Anastasio, N.; Ha, K. C. H.; Majewski, J.; Rosenblatt, D. S.; Braverman, N. (2011). "Combined malonic and methylmalonic aciduria: exome sequencing reveals mutations in the ACSF3 gene in patients with a non-classic phenotype". Journal of Medical Genetics. 48 (9): 602–605. doi:10.1136/jmedgenet-2011-100230. ISSN 0022-2593. PMID 21785126. S2CID 19352176
  6. 6.0 6.1 6.2 Wehbe, Zeinab; Behringer, Sidney; Alatibi, Khaled; Watkins, David; Rosenblatt, David; Spiekerkoetter, Ute; Tucci, Sara (2019). "The emerging role of the mitochondrial fatty-acid synthase (mtFASII) in the regulation of energy metabolism". Biochimica et Biophysica Acta (BBA) - Molecular and Cell Biology of Lipids. 1864 (11): 1629–1643. doi:10.1016/j.bbalip.2019.07.012. PMID 31376476. S2CID 199404906
  7. 7.0 7.1 7.2 7.3 7.4 7.5 7.6 7.7 Levtova, Alina; Waters, Paula J.; Buhas, Daniela; Lévesque, Sébastien; Auray‐Blais, Christiane; Clarke, Joe T.R.; Laframboise, Rachel; Maranda, Bruno; Mitchell, Grant A.; Brunel‐Guitton, Catherine; Braverman, Nancy E. (2019). "Combined malonic and methylmalonic aciduria due to ACSF3 mutations: Benign clinical course in an unselected cohort". Journal of Inherited Metabolic Disease. 42 (1): 107–116. doi:10.1002/jimd.12032. ISSN 0141-8955. PMID 30740739. S2CID 73436689
  8. 8.0 8.1 8.2 8.3 8.4 8.5 8.6 Gregg, A. R.; Warman, A. W.; Thorburn, D. R.; O'Brien, W. E. (1998). "Combined malonic and methylmalonic aciduria with normal malonyl-coenzyme A decarboxylase activity: A case supporting multiple aetiologies". Journal of Inherited Metabolic Disease. 21 (4): 382–390. doi:10.1023/A:1005302607897. PMID 9700595. S2CID 20212973
  9. Witkowski, Andrzej; Thweatt, Jennifer; Smith, Stuart (2011). "Mammalian ACSF3 Protein Is a Malonyl-CoA Synthetase That Supplies the Chain Extender Units for Mitochondrial Fatty Acid Synthesis". Journal of Biological Chemistry. 286 (39): 33729–33736. doi:10.1074/jbc.M111.291591. PMC 3190830. PMID 21846720
  10. Gabriel, Marie Cosette; Rice, Stephanie M.; Sloan, Jennifer L.; Mossayebi, Matthew H.; Venditti, Charles P.; Al‐Kouatly, Huda B. (2021). "Considerations of expanded carrier screening: Lessons learned from combined malonic and methylmalonic aciduria". Molecular Genetics & Genomic Medicine. 9 (4): e1621. doi:10.1002/mgg3.1621. ISSN 2324-9269. PMC 8123733. PMID 33625768