Витамин В12
Судалгаагаар ихэнх залуучуудад B12 витамин дутагдалтай байдаг. Мөн махан хоол иддэггүй хүмүүс болон өндөг үл идэгчид энэ витамины дутагдалд өртөх нь элбэг байдаг. Настай хүмүүсийн 12-15%-д уг витамин дутагдах хандлагатай байдаг нь тогтоогджээ. Ходоодны хүчил дарангуйлагч буюу антацидууд тогтмол хэрэглэдэг хүмүүст B12 витамин нь дутагддаг. Мөн цус багадалт,ходоод гэдэсний өвчтэй хүмүүст энэ витамины дутагдал нь нийтлэг илэрдэг. В-ийн төрлийн витаминууд, фолиевийн хүчлүүд нь цусан дахь гемоцистиний түвшнийг хянахад чухал ач холбогдолтой.
Гемоцистин өөрчлөгдсөнөөс зүрхний өвчнүүд, Альцхаймерын өвчин /зөнөгрөл/, яс сийрэгжих өвчнүүд үүсдэг байна. Өдөрт 400мг фолиевийн хүчил, 10мг витамин В6, 50мг витамин В12 хэрэглэснээр гемоцистинийг хэвийн хэмжээнд барихад тустай гэж судлаачид үздэг байна. Мөн зарим судалгаагаар энэ витаминууд судас хатуурлаас сэргийлдэг. B12 нь тархи болон нугасны эрүүл мэндэд чухал үүрэг гүйцэтгэдэг.
B12-ын дутагдалд орсноор мэдрэлийн системийн үйл ажиллагааны хэвийн байдал алдагддаг бөгөөд үүний үр дүнд мартаж санах, орон гаран болох, алхаж байхдаа ч унах гээд байгаа мэт тэнцвэргүй болох, гутранги болох зэрэг хөгшчүүдэд элбэг тохиолддог өвчнүүд бий болдог. Нас ахих тусам хоол хүнснээс B12–ыг шимэгдүүлж авах чадвар багасах учраас 50-иас дээш насанд өдрийн зохих хэмжээнээсээ хэтрүүлэн авч байж дээрх эрсдэлээс хамгаалагдана гэж эмч нар үздэг.
В12 витамины дутагдлыг тодорхойлох гол стандарт шинжилгээ байхгүй тул сэжигтэй оношийг батлахын тулд хэд хэдэн лабораторийн шинжилгээ хийх шаардлагатай болдог. Сийвэн дэх В12 витамины хэмжээ хожим өөрчлөгддөг, мөн харьцангуй мэдрэмтгий бус, тодорхойгүй байдаг тул тохиромжгүй.[1] Шээс эсвэл цусны сийвэн дэх метилмалоны хүчил нь В12 витамины нөөц шавхагдах үед нэмэгддэг функциональ витамин В12 маркер гэж тооцогддог.[1] Гэхдээ метилмалоны хүчил нэмэгдэх нь ихэвчлэн үл анзаарагдах[2] малоник болон метилмалоны ацидурын нийлбэрийн (CMAMMA) бодисын солилцооны эмгэгийг илтгэдэг.[3] В12 витамины дутагдлын хамгийн анхны шинж тэмдэг нь холотранскобаламин (holoTC) түвшин бага байх явдал бөгөөд энэ нь В12 витамин ба түүнийг зөөх уургийн нийлбэр юм.[1]
Тайлбар
[засварлах | кодоор засварлах]- ↑ 1.0 1.1 1.2 Herrmann, Wolfgang; Obeid, Rima (2008), „Causes and Early Diagnosis of Vitamin B12 Deficiency”, Deutsches Ärzteblatt international, doi:10.3238/arztebl.2008.0680, ISSN 1866-0452, PMC 2696961
- ↑ NIH Intramural Sequencing Center Group; Sloan, Jennifer L; Johnston, Jennifer J; Manoli, Irini; Chandler, Randy J; Krause, Caitlin; Carrillo-Carrasco, Nuria; Chandrasekaran, Suma D; Sysol, Justin R; O'Brien, Kevin; Hauser, Natalie S (2011). "Exome sequencing identifies ACSF3 as a cause of combined malonic and methylmalonic aciduria". Nature Genetics. 43 (9): 883–886. doi:10.1038/ng.908. ISSN 1061-4036. PMC 3163731. PMID 21841779
- ↑ de Sain-van der Velden, Monique G. M.; van der Ham, Maria; Jans, Judith J.; Visser, Gepke; Prinsen, Hubertus C. M. T.; Verhoeven-Duif, Nanda M.; van Gassen, Koen L. I.; van Hasselt, Peter M. (2016), Morava, Eva; Baumgartner, Matthias; Patterson, Marc; Rahman, Shamima (eds.), "A New Approach for Fast Metabolic Diagnostics in CMAMMA", JIMD Reports, Volume 30, Berlin, Heidelberg: Springer Berlin Heidelberg, vol. 30, pp. 15–22, doi:10.1007/8904_2016_531, ISBN 978-3-662-53680-3, PMC 5110436, PMID 26915364