Мандаахүүгийн Батсайхан
Мандаахүүгийн Батсайхан (1955 онд Улаанбаатар хотод төрсөн-2022 оны 8-р сард Улаанбаатар хотод нас барсан)- Монгол улсын Төрийн зүтгэлтэн, 2001-2004 онд Тагнуулын Ерөнхий газрын дарга байсан.
Намтар
[засварлах | кодоор засварлах]1962-1972 онд Улаанбаатар хотод зөвлөлтийн дунд сургууль төгссөн. 1972-1978 онд ЗХУ-ын Улсыг Аюулаас хамгаалах хорооны Дээд сургууль төгссөн.
1978-1989 онд БНМАУ-ын УАХЕГ-т төлөөлөгч, ахлах төлөөлөгч, тасгийн дарга, хэлтсийн орлогч дарга.
1989-1993 онд ЗХУ-ын Узбекистаны Ташкент хотод суугаа Монгол улсын Ерөнхий Консулын газарт дэд консул.
1991-1996 онд УАБХЕГ, ТТГ-т ахлах ажилтан, багш судлаач, хэлтсийн дарга.
1996-2001 онд УИХ-ын Хууль зүйн Байнгын хорооны ажилтан.
2001-2004 онд Тагнуулын Ерөнхий газрын даргаар ажилласан.
2009-2013 онд Монгол улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны зөвлөх, Консулын хэлтсийн даргаар ажиллаж байжээ.
Хурандаа цолтой. Орос, хятад, англи хэлтэй.
Шагнал
[засварлах | кодоор засварлах]Монгол улсын гавьяат хуульч. Цэргийн гавьяаны одон, Цэргийн хүндэт болон бусад медалиар шагнагджээ.