Jump to content

Манжийн Шулуун хөх хошуу

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Манжийн Шулуун хөх хошууны туг

Шулуун хөх хошуу (манж хэл: ᡤᡠᠯᡠ ᠯᠠᠮᡠᠨ ᡤᡡᠰᠠ; галиг: gulu lamun gusa) нь Манжийн Дайчин гүрний цэргийн гол хүч байсан найман хошууны нэг хошуу бөгөөд доод зэрэглэлийн таван хошууны нэг болой. 1601 онд Нурхач баатрын үед байгуулагдсан анхны дөрвөн хошууны нэг. Хошууны эзэн нь анхны эзэн нь Нурхач баатрын 5-р хөвгүүн Мангултай бэйл байсан ч, 1632 онд ял авч хошуу захирах эрхээ хураалгажээ. 1636 оноос Хошой Юй чин ван Додо нь энэ хошууны дараагийн эзэн ноён болжээ. Чин гүрэн мөхтөл Додогийн үр хойчис үе улиран залгамжлсан. Тус хошууны хүн ам нь Бадаргуулт төрийн үед 130,000 гаруйд хүрч, цэрэг эрс 26,000 байв. Нийт 83 сум, 11 хондого сумтай болсон байжээ.

Холбоотой хуудас

[засварлах | кодоор засварлах]