Jump to content

Манж-солонгосын нэгдүгээр дайн

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Манж-солонгосын нэгдүгээр дайн — 1627 оны 1-р сараас 3-р сарын хооронд Чин улс улсын манж дайрч, Чусонь улсын солонгос тосон байлдсан дайн юм.

1619 онд хятадын Мин улсын цэрэг манжийн Хожуу Алтан улсын Нурхачийн цэрэг рүү довтлоход Чусонь улс Минд нэг түмэн цэргээр тусалжээ. Дайнд оролцсон солонгос жанжин Ган Хунриб манжид бууж өгч, солонгосууд манжын эсрэг санаагүй, гагцхүү Минд өрөө төлж цэрэг илгээсэн хэмээн өчсөн.

1623 онд Чусоньд Иньжу ван ор залгаж, Минг илт дэмжиж Мао Вэньлун жанжны хятад цэргийг нутагтаа суулгажээ.

1624 онд Иньжу вангийн эсрэг И Куалийн бослого гарч дарагдсан бөгөөд зугтагсад Манжуурт одож Амбагайг бараадан Солонгос руу дайрахыг ятгажээ.

Солонгос-Японы дайны жилүүдэд олон тооны хот, суурин балгас болж, хүн ам нь хоёр дахин хорогджээ. Газрын кадастрын мэдээгээр дайны өмнө Солонгосын тариалангийн талбай 1708 мянган кёль байсан бол 1611 онд ердөө 541 мянган кёль болсон байна. Энэ нь дайны хөлд тариалангийн талбай сүйрснээс гадна бас феодалууд дайны хүнд байдлаар далимдуулан улсын газраас үлэмжхэнийг булаан авч, алба ноогдуулах тооллогоос нуусантай холбоотой байна. Хамжлага тариачдын нэр (ноби) тоо эрс өсөв. Дайнаар учирсан хохирлоо ноёрхох ангийнхан тэртээ тэргүй хоосорсон тариачдыг мөлжих замаар нөхөхийг эрмэлзэж байв. 1608 онд хунтайж Кванхэ хаан ширээнд сууж дайснуудаа устгасан “умар зүгийн их” бүлэглэл ноёрхох болж улсын алба гувчуур урьд байгаагүй ихээр нэмэгдэж, дээрх бүлгийн төлөөлөгчид улсын газраас үлэмжхэнийг булаан авч тариачдыг нь хамжлагачилж эхлэв. Авилга, хээл хахууль туйлдаа хүрч, албан тушаалын наймаа эрээ цээрээ алдаж олон түмний уур хилэн оволзож эхэлжээ. Энэ байдлыг “баруун зүгийн” бүлэглэл ашглан Кванхэг түлхэн унагаж Инжо (1623-1648) ванг хаан ширээнд залжээ. Улс төрийн энэ төвөгтэй байдалд Солонгост бас нэгэн шинэ дайсан гарч ирсэн нь Манж нар байлаа. Хятадын Мин улсыг дарж авч Монголын Цахарын Лигдэн хаантай байлдаж цохиж баруун зүгт шахаж дутаалгасан далимаар нь түр амсхийсэн Манж нар Солонгосыг эзэмдэн захирч, тэднийг Хятадтай хүч хавсрахаас сэргийлэн ар талаа хамгаалах санааг агуулж байв. 1627 оны өвөл Манж нар 30000 хүнтэй армийн хүчээр довтолжээ. Ийжу, Кваксан, Янжу хотуудыг эзлэн дээрэмдэн тоносон байна. Засгийн газар Кванха аралд зугатан очиж байлдан дагуулагчидтай хэлэлцээ хийж эхэлжээ. Хэлэлцээ ёсоор хоёр улсын захирагчид ах дүүс болж, Солонгос улс Хятад манжийн харилцаанд төвийг сахих, манж нар цэргээ Солонгосоос даруй гаргах үүрэг хүлээжээ. Гэвч энэ хэлэлцээ Манж нарын тухайд түр зуурын амсхийлт байв.

1627 онд Амбагай хаан Амин, Жаргалан, Ажигэ, Ёто дөрвийг Солонгос руу Ган Хунрибээр замчлуулан илгээв. Манж цэрэг Солонгосын гүнд нэвтэрч Мао Вэньлунгийн цэргийн ялсан ч төв хүрээг эзэлж авч чадаагүй. Манжууд хүрээг тойрч урагш Хуанжү хүрч довтлоход Иньжу ван сандарч Ханьсон (Сөүл)-оос Канхуа арал руу дутаасан.

Манж давуу байдалтай болж ирсэн ч гэсэн Амбагай хаан ар талдаа санаа зовсон уу найрамдахыг санал болгон элч илгээжээ. Зарим сайд нь хүчтэй эсэргүүцэж байсан ч гэсэн Солонгосын тал найрамдахыг зөвшөөрч Канхуа аралд дараах зүйлсийг тохирсон:

  1. Солонгос Мингийн Тяньчи хааны оны цолыг хэрэглэхийг болих,
  2. Солонгос хааны ургийнхаа И Гакийг барьцаанд өгөх,
  3. [Хожуу] Алтан, Солонгос хоёр биенийхээ нутагт халдахгүй.

Гэрээ үзэглэгдэхээс өмнө Амины цэрэг Пёнъянг түйвээж амжсан. Гэрээ манжийн хүссэнээр тогтож, дөрвөн сарын аян дайны эцэст Мүгдэн лүү буцжээ.

Манжууд Мингийн хил хаагдсанаас алдсан зүйлээ Чусоний хил нээгдсэнээр нөхсөн. Мөн Солонгос варка аймгийн Хожуу Алтанд эргүүлж өгсөн.

Чусонь-Хожуу Алтангийн харилцаа бат сайжраагүй. Есөн жилийн дараа дахин байлдсан.