Марина Цветаева
Марина Ивановна Цветаева (1892 оны 9-р сарын 26-нд [10 сарын 8] Москва хотод төрсөн- Елабуга хотод 1941 оны 8-р сарын 31-нд нас барсан) -"Мөнгөн зууны" оросын яруу найрагч, зохиолч, орчуулагч.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Марина Цветаева Москва хотод 1892 оны 9-р сарын 26 төрсөн. Цветаева өөрөө төрсөн өөрөө 10-р сарын 9-нд Үнэн алдартны шашны нэгэн гэгээнтний өдөрт тааруулж тэмдэглэдэг байжээ.
Түүний эцэг нь Москвагийн их сургуулийн профессор, нэрт филологич, урлаг судлаач Иван Владимирович Цветаев байсан. Сүүлд тэрээр "Румянцевын музейн" захирал, Дүрслэх урлагийн музейг үүсгэн байгуулагч болжээ. Эх нь Мария Александровна Цветаева (гарал үүслээр - Польш-Германы гэр бүлээс гаралтай, Мэйн овогтой байсан) алдарт төгөлдөр хуурч Николай Рубинштейны шавь байжээ. М.Цветаевагийн эмэг эх нь Мария Лукинична Бернацкая польш эмэгтэй байсан. Марина төрсөн эмэгтэй дүү Анастасия бөгөөд эцэг нэгтэй ах Андрей, эгч Валерия нартай байжээ.
Зургаан настай байхдаа ч Цветаева орос хэлээр төдийгүй франц, герман хэлээр шүлэг бичиж эхэлсэн байна. Түүний зан чанарыг төлөвшүүлэхэд эх нь асар их нөлөө үзүүлсэн ажээ. 1899-1902 онд Цветаева Улсын хөгжмийн сургуульд төгөлдөр хуурын ангид суралцсан. Цветаева эцэгээсээ эртний домог зүйд хайр өвлөж авсан бөгөөд дараа нь тэр нь түүний шүлгүүдэд туссан байдаг.