Маркетингийн онол
Харагдац
Маркетингийн онол гэдэг нь зах зээл, хэрэглэгчийг судалдаг ухаан бөгөөд голчлон бараа үйлчилгээг арилжаалах, нийлүүлэгч талын хувьд зөвлөгөө болохоор мэдлэг болон үзэл бодлыг судалдаг.
Компани нь бодлого, үйл ажиллагаагаа сайжруулахад ашиглагддаг тул өргөн утгын бизнес удирдлагын ухааны нэг салбар гэж үздэг.
Судалгааны гол сэдвүүд нь:
- Зах зээлийн хэрэгцээг судлах
- Хэрэглэгчийн үйлдэл болон сонирхлыг судлах(Хэрэглэгчийн үйлдлийн онол зэрэг)
- Бүтээгдэхүүнийг худалдаалах, сурталчлах бодлогыг үнэлэх
- Шинэ бүтээгдэхүүнийг зах зээл яаж хүлээж авахыг таамаглах
Ашиглагдах судалгааны арга зам нь олон янз бөгөөд мониторинг, ярилцлага, анкет бөглүүлэх, статистикийн дүн шинжилгээ, ажиглалт зэргийг хослуулан судалдаг.
Их сургууль болон Зар сурталчилгааны агентлаг, Бодлого боловсруулах хэсэг зэрэг нь ихэнх судалгааг хийж гүйцэтгэдэг.
Энэхүү онолын хувьд хамгийн нэрд гарсан нь Филип Котлерын бүтээлүүд болно.