Марлене Дийтрих

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Марлене Дийтрих, 1920-иод онд

Марлене Дийтрих (угтаа герм. Marie Magdalene Dietrich, герм. Marlene Dietrich [maʁˈleːnə ˈdiːtʁɪç]; 1901 оны 12-р сарын 27 - 1992 оны 5-р сарын 6)[1] Германд төрсөн Америкийн жүжигчин, дуучин юм.

Дийтрих өөрийгөө тасралтгүй нээж урт удаан карьерынхаа турш алдартай хэвээр байж чадсан. 1920-иод онд Берлинд тэрээр тайзан дээр тоглож байснаас гадна, дуугүй кинонд дүр бүтээж байв. Жозеф фон Штернбергийн найруулсан Der blaue Engel (Цэнхэр сахиулсан тэнгэр) кинонд тоглосон дүрээрээ олон улс даяар нэртэй болж, улмаар АНУ-ын Парамаунт Пикчерс (Paramount Pictures)-тэй гэрээ байгуулжээ. Shanghai Express (Шанхайн буухиа галт тэрэг), Desire (Хүсэл) зэрэг Холливудын кинонд өөрийн сэтгэл татам өвөрмөц байдлаа товойлгон тоглосноороо оддын зиндаагаа улам бататгаж, тухайн үеийнхээ хамгийн өндөр хөлстэй жүжигчдийн нэг болжээ. Дийтрих 1939 онд АНУ-ын иргэн болсон. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр тэр фронтын шугамд тоглож байсан хамгийн нэртэй жүжигчдийн нэг юм. Тэрээр дайны дараах жилүүдэд ганц нэг кинонд тоглож байсан боловч 1950-иас 1970-аад он хүртэл ихэнх хугацаагаа дэлхийгээр тойрон тоглолт хийхэд зарцуулсан ажээ.

1999 онд Америкийн Киноны Хүрээлэнгээс Дийтрихийг бүх цаг үеийн хамгийн агуу ес дэх эмэгтэй жүжигчнээр тодруулсан.

Лавлах материал[засварлах | edit source]

Эшлэл[засварлах | edit source]

  1. Flint, Peter B.. "Marlene Dietrich, 90, Symbol of Glamour, Dies", The New York Times, 1992-05-07 

Ном зүй[засварлах | edit source]

Дийтрихийн бичсэн ном[засварлах | edit source]

  • Dietrich, Marlene and Attanasio, Salvator (translator) (1989). Marlene. Grove Press. ISBN 0-8021-1117-3
  • Dietrich, Marlene (1962). Marlene Dietrich's ABC. Doubleday.
  • Dietrich, Marlene and Helnwein, Gottfried [Conception and photographs] (1990).Some Facts About Myself. ISBN 3-89322-226-X

Намтар[засварлах | edit source]

  • Bach, Steven (1992). Marlene Dietrich: Life and Legend. Doubleday. ISBN 0-385-42553-8
  • Bret, David (1993). Marlene, My Friend. Robson, London
  • Spoto, Donald (1992). Blue Angel: The Life of Marlene Dietrich. William Morrow and Company, Inc. ISBN 0-688-07119-8

Цахим холбоос[засварлах | edit source]