Jump to content

Массачусеттсын Технологийн Хүрээлэн

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Массачусеттсын Технологийн Хүрээлэнгийн лого

Массачусеттсын Технологийн Хүрээлэн (МТХ, англи. Massachusetts Institute of Technology, MIT) -АНУ-ын Массачусеттс мужийн Кембриж хотын ойролцоо оршдог хувийн дээд боловсролын судалгааны байгууллага. Дэлхийн болон АНУ-ын хамгийн нэр хүндтэй техник технологийн боловсролын байгууллага юм.

MTХ нь робот техник, хиймэл оюун ухаан, боловсролын инженерийн хөтөлбөрүүд, мэдээллийн технологи, эдийн засаг, физик, хими, математикийн чиглэлээр шинийг санаачлагч дэлхийн нэр хүндтэй их сургуулиудын чансааг тэргүүлдэг сургууль юм. АНУ-ын аж үйлдвэржилт нэмэгдэж байгаатай холбогдуулан үүсгэн байгуулагдсан MTХ нь Европын политехникийн их сургуулийн загварыг дагаж, хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн лабораторийн зааварчилгааг онцолсон сургууль юм. Байгууллагын зорилтод сан 24.6 тэрбум доллар (2024).

2024 оны 10-р сарын байдлаар MТХ төгсөгч, багш судлаачдын 105 Нобелийн шагналтан, 26 Тюринг шагналын эзэн, 8 Фильдсийн медальтан байв.

1861 онд Массачусеттсын Хамтын Нөхөрлөл (General Court of Massachusetts) Уильям Бертон Рожерсийн "Массачусетсийн Технологийн Институт ба Бостоны Байгалийн Түүхийн Нийгэмлэг"-ийг байгуулах дүрмийг баталжээ. Уильям Бертон Рожерс 19-р зууны хурдацтай хөгжиж буй үед сонгодог боловсрол хангалтгүй болж шинжлэх ухааныг хөгжүүлэх дээд боловсролын шинэ хэлбэрийг бий болгох зорилгоор уг саналыг дэвшүүлжээ. Рожерсийн төлөвлөгөө нь ашигтай мэдлэгийн хүмүүжлийн ач холбогдол, үйл ажиллагаагаар суралцах хэрэгцээ, мэргэжлийн болон хүмүүнлэгийн шинжлэх ухааныг нэгтгэх гэсэн гурван зарчимд суурилж байжээ.

MТХ-ийн анхны байрыг 1866 онд Бэк Бэй дүүрэгт барьж дуусгасан бөгөөд 1916 онд оюутны хотхон Чарльз голыг гатлан ​​Кембриж хүртэл "Бостоны Техно" гэж нэрлэгддэг байв. Яваандаа шинжлэх ухаан, инженерийн сургалт Рожерсийн анхны үзэл баримтлалаас холдож, онолын хичээлээс илүү практикт анхаарлаа төвлөрүүлж эхэлсэн байна.

Тэнхимүүд (хөтөлбөр)

[засварлах | кодоор засварлах]
  • Архитектур (MIT School of Architecture and Planning)
  • Одон орон судлал
  • Аэронавтик
  • Биологи
  • Хүмүүнлэгийн ухаан (MIT School of Humanities, Arts, and Social Sciences)
  • Эрүүл мэнд
  • Инженерчлэл (Massachusetts Institute of Technology School of Engineering)
  • Компьютерийн шинжлэх ухаан
  • Математик
  • Менежмент (MIT Sloan School of Management)
  • Физик
  • Хими

Сургалтын зардал

[засварлах | кодоор засварлах]

Тус сургуулийн сургалтын зардал нь хөтөлбөрийн түвшингээс шалтгаалдаг. Бакалаврын хөтөлбөр (англи. undergraduate), магистрын буюу аспирантын хөтөлбөр (англи. graduate) үнэ нь ижил байдаг боловч сургалтын хөтөлбөрийн бүхэл бүтэн курс эсвэл бие даасан хичээл, хамгаалалт зэргээс хамаарч өөр байдаг. Сүүлийн жилүүдэд бүрэн сургалт (англи. full regular tuition)-ын үнэ жилд 2 мянган доллараар нэмэгдэж ирсэн. 2017/2018 хичээлийн жилд бүрэн хөтөлбөр 49 580 доллар байсан, 2018/2019 хичээлийн жилд — 51 520 $, 2019/2020 хчээлийн жилд — 53 450 $ болж өссөн. Энэ үнэ бол сургалтын ном, сурах бичиг ороогүй хичээлийн бүтэн жилийн төлбөр юм.

2005 онд MТХ нь The Times сонины үзэж буйгаар дэлхийн шилдэг 200 их сургуулийн 2-т жагссан байна. 2014 онд МТХ буюу MIT нь дэлхийн их сургуулиудын эрдмийн зэрэглэлд 3-р байр, АНУ-ын шилдэг их сургуулиудын Форбс сэтгүүлийн чансаагаар 5-р байранд орж байсан.