Мельбурны Их Сургууль
Мельбурны Их сургууль (англи. The University of Melbourne) Австралийн олон нийтийн улсын судалгааны Их сургууль бөгөөд тус улсын Викториа муж 1853 онд байгуулагдсан хамгийн ууган Их сургууль юм.
Их сургуулийн гол оюутны хотхон нь Мельбурн хотын төв хэсэгт байрлах Парквилл (Parkville) дүүрэгт байрладаг. Парквилл дахь үндсэн кампусаас гадна тус Их сургууль нь Мельбурн хотод болон Виктория муж улсын бусад хотод байрладаг өөр 6 кампустай ажээ. Австралийн тэргүүлэх 8 Их сургуулиудыг нэгтгэсэн "Наймын групп" болон "Элсэн чулуун их сургуулиуд"-ын бүлгийн гишүүн юм.
Мельбурны Их сургууль нь ойролцоогоор 40,000 оюутан, 6,000 багш, ажилтантай. Их сургуульд урлаг, хүмүүнлэгийн ухаан, биоанагаахын шинжлэх ухаан түлхүү хөгжсөн байдаг бөгөөд дэлхийн хамгийн нэр хүндтэй Их сургуулиудын бүлэгт багтдаг. "Times Higher Education" зэрэглэлээр Мельбурны Их сургууль нь Австрали, Далайн орнуудын шилдэг нь юм.
Австралийн 4 Ерөнхий сайд, 5 ерөнхий захирагч Мельбурны их сургуулийг төгссөн бөгөөд 8 Нобелийн шагналтан Мельбурны Их сургуульд багшилж, суралцаж, судалгаа хийж байжээ.
Түүх
[засварлах | кодоор засварлах]1852 оны 11-р сарын 4-нд Ерөнхий аудитор бөгөөд Сангийн сайд Хью Чайлдерс (Hugh Culling Eardley Childers, 1827–1896) төсвийн тухай хэлсэн үгэндээ Их сургууль байгуулахад зориулж 10,000 фунт стерлинг зарцуулж байгааг зарлаж Мельбурны Их сургууль байгуулагдсан байна. Тус Их сургуулийг 1853 оны 1-р сарын 22-нд үүсгэн байгуулах хуулийн дагуу урлаг, анагаах ухаан, хууль эрх зүй, хөгжмийн чиглэлээр сургалт явуулах эрхтэй байгуулжээ. Уг хуулиар жилд 9000 фунт стерлингийн туламж олгохоор заасан бол тухайн жил Их сургуулийн барилгуудад зориулж 20,000 фунт стерлингийн тусгай буцалтгүй тусламж олгосон байна. 1854 оны 7-р сарын 3-ны өдөр Их сургууль болон номын сангийн шавыг тавьжээ. 1855 онд тус Их сургуулийн үүсгэн байгуулагч Рэдмонд Барри (Sir Redmond Barry, 1813 –1880) Ирландаас ирсэн гурван профессор нарын хамт хичээлээ эхлүүлж байсан юм. Анх нийт 16 оюутантай байсан бөгөөд тэдний 4 нь л төгсөж байсан түүхтэй. Анхны барилгуудыг 1855 оны 10-р сарын 3-нд Викториагийн колонийн захирагч Сэр Чарльз Хотам (англи. Sir Charles Hotham, 1806–1855) албан ёсоор нээсэн юм.
1857 онд Парквилл кампуст Хуулийн сургууль байгуулагдсан бөгөөд үүний дараа 1861, 1862 онд Инженерийн анги, Анагаах ухааны сургууль тус тус байгуулагдсан байна. Их сургуулийн дотуур байрууд анх 1872 онд кампусын хойд хэсэгт нээгдэж байжээ.
Их сургуулийн анхны захиралаар Рэдмонд Барри (дараа нь Сэр Рэдмонд болсон) томилодож 1880 онд нас барах хүртлээ энэ албан тушаалыг хашсан байна. Викториа дахь алтны уурхайнуудаас бий болсон баялгийн ачаар Их сургууль нээх боломжтой болсон. Энэхүү Их сургууль хурдацтай, арилжааны өсөлтийн үед "соёл, мэдлэг" хөгжүүлэх зорилготой бий болсон. 1881 онд эмэгтэйчүүдийг элсүүлэх нь хуучинсаг үзэлтэй сургуулийн эрх баригч зөвлөлийг ялсан гэж үздэг. "Белла" хэмээх Жулиа Герин (Julia Margaret Guerin Halloran Lavender, 1858–1923) 1883 онд урлагийн бакалаврын зэрэг авсан нь Австралийн их сургуулийг төгссөн анхны эмэгтэй болж түүхэнд үлдсэн юм.
1900-аад оны эхээр тус Их сургууль хэд хэдэн эрэлттэй хичээлүүд нэмж оруулж сургалтын хаталбөрөө өргөжүүлжээ. 1901 онд Мельбурны Их сургуульд элссэн оюутнуудын тоо анх удаа 500-г давжээ. Их сургууль нь 1903 онд Викториагийн боловсролын газартай хэлэлцээ хийсний үр дүнд албан ёсоор Боловсролын дипломтой болжээ.
1890-ээд оны эдийн засгийн хямрал бөгөөд 1901 онд Их сургуулийн бүртгэлийн ажилтан ихээхэн хэмжээний луйврыг хэрэг гаргасан ч энэ хугацаанд Их сургууль өргөжин тэлсээр байв. Энэ 1900-1906 оны хооронд хэд хэдэн барилга шинээр баригдсан юм. Ийм өсөлт нь Засгийн газрын санхүүжилтийн хуваарилалтыг нэмэгдсэн бөгөөд Их сургуулийн санхүүжилтийн кампанит ажлыг амжилттай удирдан явуулсан зэрэг нөлөөлсөн байна.
Энэ хугацаанд тус Мельбурны Их сургууль нь судалгааны томоохон төв болж, Австралид тэргүүлэгч болсон. Дэлхийн 2-р дайны дараа дээд боловсролын эрэлт хэрэгцээ нэмэгдэж, Их сургууль ихээхэн өөрчлөлт бий болгосон.
Номын сан
[засварлах | кодоор засварлах]Мельбурны Их сургуулийн дэргэдэх номын сангууд жил 3 сая орчим хүнд үйлчилж 42 сая ном олгохтой холбоотой операци үйлдэл хийдэг байна. Ерөнхий цуглуулгад ном, DVD, гэрэл зургийн слайд, хөгжмийн зохиол, тогтмол хэвлэл, ховор газрын зураг, хэвлэмэл болон хэвлэгдсэн бусад материал зэрэг 3.5 сая гаруй зүйл багтсан болно. Мөн тус номын сангууд 32 мянга гаруй цахим ном, олон зуун мэдээллийн сан, дижитал хэлбэрээр 63 мянган ерөнхий болон тусгай сэтгүүлтэй ажээ.
Их сургууль нь оюутны хотхонуудад тархсан 12 номын сантай.
- ABP (Architecture, Building and Planning-Архитектур, барилга, төлөвлөлт) номын сан
- Baillieu (Бэйлио) номын сан
- Био-анагаахын номын сан
- Бернли, Кресвик, Дуки номын сангууд
- ERC (Eastern Resource Center) Зүүн нөөцийн төв номын сан
- Гиблин Юнсоны номын сан
- Хуулийн номын сан
- Southbank номын сан
- Мал эмнэлэг, хөдөө аж ахуйн шинжлэх ухааны номын сангууд
Нобелийн шагналтнууд
[засварлах | кодоор засварлах]Нобелийн шагнал хүртсэн Мельбурны Их сургуулийн багш, судлаачид болон төгсөгчид:
- Elizabeth Blackburn, /Элизабет Блакбёрн/ Анагаах ухаан (2009)
- Sir John Eccles, /Сэр Жон Эклес/ Анагаах ухаан (1963)
- Sir Frank Macfarlane Burnet, /Сэр Фрэнк Макфарлайн Бёрнет/ Анагаах ухаан (1960)
- Joshua Lederberg, /Жошуа Леденберг/ Анагаах ухаан (1958)
- Howard Florey, /Ховард Флори/ Анагаах ухаан (1945)
- Sir James Mirrlees, /Сэр Жэймс Мирлиис/ Эдийн засаг (1996)
- Bert Sakmann, /Бэрт Секманн/ Анагаах ухаан (1991)