Микелоццо ди Бартоломмео
Appearance
Микелоццо ди Бартоломмео (Итали: Michelozzo di Bartolomeo, 1396 - 1472) нь Сэргэн мандлын эхэн үеийн уран барималч, уран барилгач. Филиппо Брунеллески, Леон Батиста Альберти нарын хэмжээний авъяастай байгаагүй ч Миланд Брунеллескигийн дизайныг дэлгэрүүлсэн юм.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Бартолломео ди Геральдогийн хүү болон Флоренцид мэндэлж, 1417 онд Лоренцо Гибертид шавь орсон байна. 1425 онд Донателлотой хамт урлан байгуулсан аж. 1430 оны үеэс уран барилгын ажлаа эхэлж, 1446 онд Фиренцегийн гол сүмийн барилгын ажлыг хүлээн авч, Брунеллескигийн эхлүүлсэн уг барилгыг дуусгасан байна.
Гол бүтээлүүд
[засварлах | кодоор засварлах]- 1464 Палаццо Медици (Флоренц)
- 1443 Сан Марко сүмийн номын сан (Флоренц)
- 1452 Санта Мариа дель Грацие сүм (Пистойя)
- 1466 Портинари мөргөлийн дацан (Милан)
Мөн үзэх
[засварлах | кодоор засварлах] Commons: Category:Michelozzo – Викимедиа дуу дүрсний сан