Jump to content

Михаил Салтыков-Щедрин

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Михаил Салтыков-Щедрин

Михаил Салтыков-Щедрин (орос. Михаи́л Евгра́фович Салтыко́в-Щедри́н, жинхэнэ овог нь Салтыко́в, нууц нэр Никола́й Щедрин; 1826 оны 1-р сарын 15-нд Оросын хаант улсын Тверь мужид төрсөн— 1889 оны 4-р сарын 28-нд Санкт-Петербург хотод нас барсан) —Оросын XIX зууны хошин шогийн өгүүлэл, үлгэрийн алдартай зохиолч, сэтгүүлч, төрийн зүтгэлтэн. Рязань болон Тверь хотын орлогч дарга байсан.

  • Нэгэн хотын түүх (орос. История одного города, 1869—1870)
  • Монрепо орогнол (орос. Убежище Монрепо, 1878—1879)
  • Головлёвууд (орос. Господа Головлёвы, 1875—1880)
  • Орчин үеийн (орос. Современная идиллия, 1877—1883)
  • Пошехоны нөхөр (орос. Пошехонская старина, 1887—1889)
  • Зэрлэг нударган баян (орос. Дикий помещик, 1869)
  • Тариачин эр хоёр генералыг тэжээсэн тухай өгүүлэл (орос. Повесть о том, как один мужик двух генералов прокормил, 1869)
  • Ухамсар алга болсон нь (орос. Пропала совесть, 1869)
  • Игрушечного дела людишки (1880)
  • Ядуу чоно (орос. Бедный волк, 1883)
  • Ухаант загас (орос. Премудрый пискарь, 1883)
  • Зоригт туулай (орос. Самоотверженный заяц, 1883)
  • Зоригтой даргын үлгэр (орос. Сказка о ретивом начальнике, 1883)
  • Хатаасан загас (орос. Вяленая вобла, 1884)
  • Буян ба гай (орос. Добродетели и Пороки, 1884)
  • Өөдрөг үзэлт загас (орос. Карась-идеалист, 1884)
  • Тэнэг (орос. Дурак, 1885)
  • Либерал (1885)
  • Пазухины үхэл (орос. Смерть Пазухина, 1857 бичсэн, хаалттай байгаад 1889 онд тайзнаа тавьсан)
  • Сүүдрүүд (орос. Тени, 1862—1865, 1914 онд тавьсан)