Jump to content

Мишигийн Ширчинсүрэн

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Мишигийн Ширчинсүрэн (1933 онд Хөвсгөл аймгийн Тариалан суманд төрсөн- 1999 онд нас барсан)- Монголын нэрт яруу найрагч, Монголын сэтгүүлзүйн ууган үеийн төлөөлөгч, орчуулагч.

"Монгол сэтгэлгээтэй" яруу найрагч гэж түүнийг уран зохиолын шүүмлэгчид хэлдэг.


2017 оны 3-р сарын 21-нд яруу найрагч Мишигийн Ширчинсүрэнгийн нэрэмжит "Тэргүүн цом” яруу найргийн наадам Хөвсгөл аймгийн төв Мөрөнд болсон.

2023 оны 10-р сарын 16-нд Улаанбаатр хотод "Хүннү Палас"-д М.Ширчинсүрэнгийн 90 насны ойд зориулсан “Мишигийн Ширчинсүрэн: Туурвилзүй, өв сан” сэдэвт Эрдэм шинжилгээний хурал боллоо.


Намрын сайхан нар

Намрын сайхан нар – холдож байгаа нар

Илч нь бага боловч, өнгө нь тунгалаг цагаан

Намрын сайхан өдөр – саарч байгаа өдөр

Биед жихүүн гэлээ ч, сэтгэлд нэг л уян.

Намрын сайхан өдөр улирал солигдохын эрхээр

Насан идэр би чинь цагийн аясаар найгана

Намрын сайхан өдөр холдон холдохын эрхээр

Наалинхай төрсөн би чинь сэтгэл ихээр үймэрнэ ...

"Борооны дусал", "Гал голомт", "Уулын нарийн жимээр", “Хүслийн хүлэг”,”Сайхан айл”, “Эрдэний эрхи”, "Намрын сайхан нар" зэрэг хорь орчин ном бүтээл туурвиж олны хүртээл болгосон.

Түүнчлэн орчуулагчийн хувьд Оросын нэрт яруу найрагч А.С.Пушкины "Цыганууд", "Зэс морьтой хүн", Янка Купалагийн "Одесса голын дээгүүр", Аркадий Гандарын "Цэнхэр аяга", С. Маршакийн "Заан Пунчи", Литвын яруу найрагчдын шүлэг найраглалаас бүрдсэн "Өрөв тасын бяцхан дэгдээхий" зэрэг томоохон найраглал, туужийг, Оросын телевизийн олон ангит "Их завсарлага", "Амьдрал нулимсанд дургүй" зэрэг олон уран сайхны болон баримтат киног эх хэлнээ орчуулсан байна.