Монголын Электрон Спортын Холбоо

Монголын Электрон Спортын Холбоо
Албан ёсны лого
НэршилMESA
Байгуулагдсан огноо:2003
Байрлал:Монгол улс, Улаанбаатар хот
Байгуулагдсан огноо:2003
Ерөнхийлөгч:Г.Эрдэнэчулуун (2019-)
ЕНБДА.Амаржаргал
ГишүүнчлэлInternational Esports Federation, Asian Esports Federation, Global Esports Federation, World Esports Consortium
Веб сайтmesa.mn

Монголын Электрон спортын холбоо нь 2003 онд байгуулагдсан. Олон улсын Электрон спортын холбоо, Азийн Электрон спортын холбооны гишүүн байгууллага юм. MESA нь Монголын анхны бөгөөд хамгийн том электрон спортын холбоо.

Арга хэмжээ[засварлах | кодоор засварлах]

Монголын электрон спортын холбоо 2019 оноос бүтцийн хувьд шинэчлэлт хийснээс хойш тогтмол электрон спортын арга хэмжээг зохион байгуулах болсон. Үүний дагуу Монголд анхны гэсэн тодотголтой хэд хэдэн арга хэмжээг зохион байгуулаад байгаа.

MESA PRO SERIES FINAL[засварлах | кодоор засварлах]

2019 онд MESA-ийн санаачилсан MESA PRO SERIES төслийн хүрээнд явагдсан "MESA PRO SERIES FINAL" арга хэмжээ нь 2019 оны 8-р сарын 24-ний өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулсан. Уг арга хэмжээнд урлаг, спортын холимог оддын тоглолт болон MESA PRO SERIES-ийн шигшээ тоглолтууд болж өндөрлөсөн юм.


ELECTRONIC SPORT FESTIVAL 2020[засварлах | кодоор засварлах]

2020 он дөнгөж гармагц MESA-ийн зүгээс нэгэн маш том арга хэмжээг зохион байгуулсан нь ELECTRONIC SPORT FESTIVAL 2020 байв.Уг арга хэмжээ 2020 оны 1-р сарын 18-ны өдөр Монголын хамгийн том Event Hall-уудын нэг Zaisan Hill: Event Hall-д зохиогдсон. Энэ арга хэмжээний хүрээнд Counter Strike: Global Offensive төрлийн Major тэмцээнд оролцсон Монголын анхны тоглогч erkaSt-ийн "Замнал" ярилцлага, "BRB" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан, SPS TV-ийн ерөнхий захирал Ц.Пүрэвжаргал, MCS Group-ийн дэд ерөнхийлөгч Д.Энхтүвшин, Youtuber контент бүтээгч Gremix буюу н.Ганбаяр нарын оролцсон Панел хэлэлцүүлэг, холимог оддын тоглолт, MESA LEAGUE-ийн шигшээ тоглолт гэх мэт зүйлс зохиогсдон нүсэр арга хэмжээ болсон юм.

Тэмцээн[засварлах | кодоор засварлах]

Монголын электрон спортын холбоо маш олон үйл ажиллагаа явуулах зорилготой байгууллага бөгөөд үүний нэг нь Монголын болон олон улсын электрон спортын тэмцээн уралдаан, арга хэмжээ зохиох явдал юм. Үүний хүрээнд MESA-ийн зохион байгуулдаг тэмцээнүүдийг хэд хэдэн ангилалд хуваан авч үздэг.

MESA PRO SERIES 1-Р УЛИРАЛ[засварлах | кодоор засварлах]

MESA PRO SERIES тэмцээн нь Монголын электрон спортын холбооны албан ёсны лиг болох "MESA PRO LEAGUE"-д оролцох эрхийн төлөөх сонгон шалгаруулалтын тэмцээн юм. Уг тэмцээн анх 2019 онд Counter-Strike: Global Offensive төрлөөр гурван цуврал зохиогдож байсан. “MESA PRO SERIES” тэмцээний шигшээ тоглолтыг 2019 оны 8-р сарын 24-ний өдөр төв цэнгэлдэх хүрээлэнд явуулсан нь Монголд анх удаа цахим спортын тэмцээнийг үндэсний цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулсан явдал болсон.

Огноо Тэмцээний нэр Төрөл Шагналын сан Аварга Дэд байр
2019 MESA PRO SERIES #1 Counter-Strike: Global Offensive ₮2,000,000 Монгол Mazaalai Монгол Blesse
2019 MESA PRO SERIES #2 Counter-Strike: Global Offensive ₮2,000,000 Монгол Hooliganz Монгол Born in Mongolia
2019 MESA PRO SERIES #3 Counter-Strike: Global Offensive ₮2,000,000 Монгол D13 Монгол Eye Finger


MESA PRO LEAGUE 1-Р УЛИРАЛ[засварлах | кодоор засварлах]

MESA PRO LEAGUE бол Монголын хамгийн анхны электрон спортын мэргэжлийн лиг юм. Уг лиг 2019-2020 оны улирлаас эхлэн жил бүр зохиогдож байхаар болсон. Анхны лиг зөвхөн Counter-Strike: Global Offensive төрлөөр ₮25,000,000-ийн шагналын сантай зохиогдсон. Mazaalai, D13, 29/90, Eye Finger, Hooliganz, Aim4R Gaming, Go On, Born in Mongolia, Bet Gaming, Mars 3, XOP, H4XORZ гэсэн багууд оролцож D13 баг тэргүүн байр Mazaalai баг дэд байр эзлэсэн юм.

Огноо Тэмцээний нэр Төрөл Шагналын сан Аварга Дэд байр
2019 MESA PRO LEAGUE S1 Counter-Strike: Global Offensive ₮25,000,000 Монгол D13 Монгол Mazaalai

V-Premier Series[засварлах | кодоор засварлах]

2020 онд Монголын электрон спортын холбоо болон Монголын Хөлбөмбөгийн Холбоо нар хамтын ажиллагааны гэрээг үзэглэсэн. Үүний хүрээнд Монголын хөлөмбөгийн холбооны мэргэжлийн тоглогчид, фэн клубууд болон нээлттэй бүртгэлээс оролцож буй тоглогчдын дунд Fifa 20 төрлийн гурван цуврал тэмцээн хийх болсон юм.

Эхний цуврал тэмцээнд FC Ulaanbaatar багийн тоглогч Р.Содномрагчаа тэргүүн байр эзлэсэн бол хоёр дахь цуврал тэмцээнд нээлттэй шалгаруулалтаас оролцсон Ч.Мөнхтулга аваргаар тодорсон юм.

Огноо Тэмцээний нэр Төрөл Шагналын сан Аварга Дэд байр
2020 V-Premier Series #1 FIFA 20 ₮1,500,000 Монгол Р.Содномрагчаа Монгол А.Дөлгөөн
2020 V-Premier Series #2 FIFA 20 ₮1,500,000 Монгол Ч.Мөнхтулга МонголБ.Гүнтөгс

MESA PRO SERIES 2-Р УЛИРАЛ[засварлах | кодоор засварлах]

MESA PRO SERIES тэмцээн нь Монголын электрон спортын холбооны албан ёсны лиг болох "MESA PRO LEAGUE"-д оролцох эрхийн төлөөх сонгон шалгаруулалтын тэмцээн юм. Уг тэмцээний хоёр дугаар улирал анх 2020 онд Counter-Strike: Global Offensive болон Dota2 төрлөөр гурван цуврал зохиогдсон.

Огноо Тэмцээний нэр Төрөл Шагналын сан Аварга Дэд байр
2020 MESA PRO SERIES #1 Counter-Strike: Global Offensive ₮3,000,000 МонголTiger МонголTeam Checkmate
2021 MESA PRO SERIES #2 Counter-Strike: Global Offensive ₮3,000,000 МонголD13 Esports МонголAravt
2021 MESA PRO SERIES #3 Counter-Strike: Global Offensive ₮3,000,000 МонголTeam Renewal МонголD13 Esports

MESA PRO SERIES тэмцээн 1-р улиралдаа зөвхөн Counter-Strike: Global Offensive төрлөөр зохиогдож байсан бол хоёр дугаар улирлаас эхлэн Dota2 төрөл нэмэгдсэнээр Монголын олон олон Дота сонирхогчдын талархлыг хүртсэн. Уг тэмцээнд амжилттай оролцсон Team Lilgun хожим нь азийн шилдэг 8 багийн нэг болсон юм.

Огноо Тэмцээний нэр Төрөл Шагналын сан Аварга Дэд байр
2020 MESA PRO SERIES #1 Dota2 ₮3,000,000 МонголDrain Gang МонголSable Hat
2021 MESA PRO SERIES #1 Dota2 ₮3,000,000 МонголTeam Lilgun МонголDrain Gang
2021 MESA PRO SERIES #1 Dota2 ₮3,000,000 МонголSable hat МонголTeam Lilgun