Монголын товч түүх (ном)
Монголын товч түүх хэмээх зохиол бол Монгол Улсын Ерөнхий Сайд Анандын Амарын (1886-1941) зохиосон түүхийн зохиол юм. Энэ номд монгол үндэстний гарал үүслээс Чингис хааны үе хүртэлх Монголын түүхийг тусгасан байдаг. А. Амар энэ зохиолыг хоёр боть болгон зохиох зорилготой байсан ажээ. Нэгдүгээр боть нь 1934 оны 7-р сард худам монгол бичгээр 5000 хувь хэвлэгдсэн бөгөөд одоо хүртэл Монголын түүхийн асуудлыг тодруулахад үнэтэй эх сурвалж болсоор байна. Хоёрдугаар ботид Чингис хааны нас барсан үеэс 20-р зууны эхэн үе хүртэлх Монголын түүх бичигдэх ёстой байсан боловч бичиж амжилгүй баривчлагдан ЗХУ-д хүргэгдэж, 1941 онд цаазаар авахуулжээ.
Мэргэн сайд Агданбуугийн Амарын мэндэлсний 140 жилийн ойг тохиолдуулан “Эрдэм төгс Амар” сангаас санаачлан Ардын төрийн нэрт зүтгэлтэн, их бичгийн хүмүүн А.Амарын “Монголын товч түүх” бүтээлийн анхны хэвлэлийн эхийг кирилл үсгийн хөрвүүлгийн хамтаар үүсмэл бүтээл болгон шинэчлэн хэвлэсэн номын нээлт Чингис хаан Үндэсний музейн Эрдэм шинжилгээний номын санд 2026 оны 2-р сарын 10-нд болсон.