Jump to content

Монголын угсаатны зүйн гэр музей

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Тус музей нь цуглуулгч  О.Маш-Эрдэний [1] 30 гаруй жил  цуглууулсан урлаг , угсаатны зүйн эд өлгийн зүйлсээр 2009 оны 7-р сард албан ёсны нээлтээ хийсэн.

Монголчуудын соёл иргэншлийн нэг гайхамшигт өв , оюун ухааны ололт болсон хэдэн мянган жилийн түүхтэй монгол гэр , түүний доторхи тавилга , оюуны хэрэгцээг хангах эд зүйлс , ахуйн хэрэглээний зүйлс зэрэг 1300 гаруй тооны үзмэрээс бүрдсэн тус музей нь монголчуудын түүх соёлын нэгэн  томоохон хэсэг болох угсаатны зүйг танин мэдэж ойлгогоход  тус нэмэр болох зорилготой.

Энгийн хийцтэй өдөр тутмын хэрэглээний төдийгүй уран чамин хийц , өнгө үзэмжээрээ урлагын ховор бүтээлд хамрагдах эд зүйлс,  шашны зан үйлийн эд зүйлс , монголчуудын оюун ухаанаар бүтсэн ховор судар ном зэрэг арвин үзмэртэй. 17-р зуунаас эхлээд 20-р зууны эхний хагаст хийгдэж бүтээгдсэн үзмэрүүд нь эртний эдлэл гэдэг утгаараа үзэгчдийн сонирхол таашаалд нийцэх болно..

Цуглуулга музейн гол цөм бол жирийн нүүдлчин хүмүүсийн өдөр тутам хэрглэж бсан эд зүйлсийг монгол гэрт дэлгэн үзүүлж байна.


Stub icon

Энэ Монгол улсад хамаарах өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.