Jump to content

Монгол-Тайландын харилцаа

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Монгол-Тайландын харилцаа олон зуун жилийн түүхтэй. Орчин үед 1974 оны 3-р сарын 5-нд хоёр улс анх дипломат харилцаа тогтоосон байна. Манай улс ЭСЯ-аа Бангкокт 2000 оны 2 дугаар сард нээсэн, Тайландын тал манай улсыг Бээжин дэх ЭСЯ-наасаа хавсардаг байна.

Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Төмөр 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Тайландын Хаант Улсын Цог жавхлант хаан Маха Вачиралонгкорн Пра Вачираклаочаоюхуа-д Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан.

Тайландын Хаант Улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Артают Срисамут 2022 оны 4-р сарын 27-нд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьжээ.

Дээд, өндөр хэмжээний харилцан айлчлалууд

[засварлах | кодоор засварлах]

Монголын талаас:

  • 1976 онд ГЯЯ-ны орлогч сайд Д.Эрдэмбилэг
  • 1994 онд Ерөнхийлөгч П.Очирбат
  • 1995 онд УИХ-ын дэд дарга Ж.Гомбожав
  • 1996 онд УИХ-ын дарга Н.Багабанди
  • 2002 онд УИХ-ын дарга С.Төмөр-Очир
  • 2005 онд Ерөнхий сайд Ц.Элбэгдорж
  • 2010 онд Гадаад харилцааны сайд Г.Занданшатар
  • 2014 онд Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг
  • 2024 онд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг;

Тайландын талаас:

  • 1992 оны 10-р сард Эрхэмсэг Гүнж Маха Чакри Сириндхорн
  • 1994 онд Үндэсний Ассамблейн Сенатын дарга Мийчай Рүчүпан
  • 2003 онд Үндэсний Ассамблейн Ерөнхийлөгч бөгөөд Төлөөлөгчдийн танхимын спикер Утай Пимчайчон
  • 2006 онд Гадаад хэргийн сайд Кантати Супамонгкон
  • 2013 онд Ерөнхий сайд Йинглак Чинават
  • 2016 онд Ерөнхий сайд генерал Прают Чан-о-ча /АСЕМ-ын Дээд түвшний уулзалт/
  • 2018 онд Эрхэмсэг Гүнж Маха Чакри Сириндхорн
  • 2022 онд Шадар сайд бөгөөд Худалдааны сайд Журин Лаксанависит
  • 2023 онд Тайландын Эрхэмсэг Гүнж Чулабхорн Кром Пра Шрисавангавадана

Эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа

[засварлах | кодоор засварлах]

Монгол, Тайландын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны зөвлөлийн анхдугаар хуралдааныг 2018 оны 9-р сарын 6-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулсан. Монголын талаас ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, тайландын талаас ГХЯ-ны Байнгын нарийн бичгийн даргын орлогч Дамронг Крайкруан нар хуралдааныг даргалав.

Монгол Улс Тайландад молибдений хүдэр /63 %/ жонш /6 %/, тээврийн хэрэгслийн зарим эд анги /4.6 %/, экспортолж, Тайландаас элсэн чихэр /47 %/, цагаан будаа, цаас болон картон /6.9 %/, хөнгөн тэрэг, ачааны тэрэг /7.0 %/ зэргийг импортолдог байна.

“Бумрунград” олон улсын эмнэлэг “Улаанбаатар Сонгдо” эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна. 2014 онд 62,5 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, тус эмнэлгийн удирдлага, зохион байгуулалтын менежментийг шинэчлэх,  үйлчилгээг олон улсын стандартад хүргэх, эмнэлгийн орчин үеийн техник, технологи нийлүүлэх, эмч мэргэжилтнийг давтан сургах үйл ажиллагааг эхлүүлээд байна. 2016 оны байдлаар “Бумрунград” олон улсын эмнэлэг Монголд нийт 250 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн.

Монголын “Хүннү Эйр” компани 2013-2014 онд Улаанбаатар-Банкок-Улаанбаатар чиглэлд долоо хоногт 1-2 удаа шууд нислэг хийж байсан бөгөөд Тайландын дотоод байдал, зорчигчдын тоо хангалтгүй байсан зэргээс шалтгаалан 2014 оны 6 дугаар сараас шууд нислэгээ зогсоосон. Өвлийн улиралд МИАТ компани чартерийн шууд нислэг хийж байгаа.

2016 оны 12 дугаар сард ТАЙКА-тай хамтран хэрэгжүүлэх “Тайланд, Монголын хөгжлийн хамтын ажиллагааны 2017-2018 оны хөтөлбөр”-ийг тохиролцож, үүнд эдийн засгийн хөгжлийн чиглэлээр 7, эрүүл мэндийн чиглэлээр 5, аялал жуулчлалын чиглэлээр 2, хүний нөөцийн хөгжлийн чиглэлээр 4 сургалт тус тус зохион байгуулахаар тусгаад байна.

Парламент хоорондын харилцаа

[засварлах | кодоор засварлах]

Тайландын парламент-Үндэсний Ассамблейд Тайланд-Монголын Парламентын найрамдлын бүлэг 2019 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр шинээр байгуулагдсан. Тус бүлгийн даргаар Сенатын гишүүн ноён Анусак Конгмалай сонгогдсон.

ХОЁР УЛСЫН ХООРОНД БАЙГУУЛСАН БАРИМТ БИЧИГ

[засварлах | кодоор засварлах]

Төрөл Гэрээний нэр Байгуулсан огноо
Визгүй зорчих Дипломат, албаны паспорт бүхий иргэд харилцан визгүй зорчих тухай Монгол Улсын Засгийн газар, Тайландын Хаант Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр 1994.02.25

Бангкок

Агаарын харилцаа Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Тайландын Хаант Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр 1994.02.25

Бангкок

Давхар татвар Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Тайландын Хаант Улсын Засгийн газар хоорондын конвенц 2006.08.17 Улаанбаатар
Соёл

/дангаар/

Монгол Улсын Засгийн газар, Тайландын Хаант Улсын Засгийн газар хоорондын соёлын хэлэлцээр 2006.08.17 Улаанбаатар
Визгүй зорчих Энгийн паспорт бүхий иргэдийг визээс чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Тайландын Хаант Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр 2007.12.14

Бангкок

Спорт Спортын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Тайландын Хаант Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг 2013.03.05
Найрамдал, хамтын ажиллагаа Хоёр талын хамтын ажиллагааны зөвлөл байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Тайландын Хаант Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг

Монгол улсаас Тайландын Хаант улсад суусан Элчин сайд нар

[засварлах | кодоор засварлах]

1992-1996 онд Тойтогийн Төмөрхүлэг

1997-2001 онд Лувсандоржийн Баярт

2004-2008 онд Яйчилын Батсуурь

2009-2016 онд

2015-2020 онд Төмөрхүлэгийн Төгсбилгүүн

2020 оноос Амарсанаагийн Төмөр