Монгол Улсын Засгийн газрын тэргүүний 1913 онд Хаант Орост хийсэн айлчлал
Монгол Улсын анхны Ерөнхий сайд Сайн Ноён Хан Т.Намнансүрэн 1913 оны аравдугаар сараас 1914 оны хоёрдугаар сар хүртэл Оросын хаант улсад айлчилсан.
Монгол Улсын Ерөнхий сайд анх удаа Оросын эзэнт улсад хийсэн Төрийн айлчлал байсан юм.
Айлчлалын зорилго
[засварлах | кодоор засварлах]Монгол Улсын тусгаар тогтнолыг баталгаажуулах, Монголоос Оросын хаант улсад Бүрэн эрхт Элчин сайд суулгах, Оросоос эдийн засгийн тусламж, дэмжлэг авах, Ерөнхий сайдын хувьд Оросын соёл, шинжлэх ухаан, техникийн хөгжил дэвшилтэй танилцах, Монголд түүнээс нэвтрүүлэх, Өвөрмонголыг чөлөөлөх дайн болж байсан цаг үе тул зэр зэвсгийн тусламж авах зэрэг хэд хэдэн чухал зорилгыг агуулсан айлчлал байжээ.
Айлчлалын бүрэлдэхүүн
[засварлах | кодоор засварлах]Ерөнхий сайл Т.Намнасүрэнгийн айлчлалын бүрэлдэхүүнд 20 гаруй хүн багтсан бөгөөд бие хамгаалагчаар нь өндөр Гонгор, өндөр Нанзад нар явж байсан юм. Ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн хатан Магсар, хүү Авидгэрэл нар хамт явсан.
Айлчлалын ач холбогдол
[засварлах | кодоор засварлах]Монголоо дэлхийн их гүрнүүд Франц, АНУ, Япон, Германд таниулахыг хичээж, Богд хааны албан захидлыг гардуулж, Оросын хаант улсын төрийн 10 яамны 7 яамны сайд, дэд сайд, худалдаа, эдийн засаг, цэргийн 10 гаруй дарга, эрхтнүүдтэй ажил хэргийн уулзалт хийж чадсан юм.
Мөн Оросын сүүлчийн II Николай хаантай хоёронтоо уулзаж, Төрийн Думын хуралд хүндэт зочноор оролцож, Ерөнхий сайд, Гадаад, Дотоод, Сан, Шүүх, Цэргийн яаманд биечлэн айлчилж Монголын тусгаар тогтнолоо баталгаажуулах, цэрэг зэр зэвсгийн тусламж хүртэх, эдийн засгийн дэмжлэг, зээл авах ажпуудыг хөөцөлдсөн юм
Монгол улсын ерөнхий сайд Намнансүрэнгийн хаант Орос улсад 1913 онд хийсэн албан ёсны айлчлалын үеээр яригдсан улс төр, цэргийн зэрэг олон асуудлын дотор хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудал чухал байр эзэлж байсан байна. Манай хүсэлтийн дагуу хаант Оросын засгийн газраас Монголын засгийн газарт 3,0 сая рублийн зээл олгохоор шийдвэрлэсэн байдаг бөгөөд үүний 2 сая рублийг 1913 оны нэгдүгээр сард авсан байдаг юм. Мөн энэ айчлалын үед Монгол улс өөрийн гэсэн үндэсний банк байгуулахад хаант Оросын засгийн газар тусламж үзүүлэх талаар өмнө тавьсан саналыг түргэтгэх хүсэлт тавьж, зарчмын тохиролцоонд хүрсний дагуу Монгол улсын засгийн газрын албан ёсны зөвшөөрлийн дагуу Монголын үндэсний банк гэдэг нэр бүхий Сибирийн худалдааны банкны салбарыг 1914 онд нийслэл Өргөө хот буюу одоогийн Улаанбаатар хотод нээн ажиллуулж байжээ. Тус банк нь монгол дахь оросын иргэд, пүүсүүдэд үйлчлэхээс гадна монголын засгийн газар хийгээд монголын феодал, ноёдуудад зээл олгож байв. Тус банк нь тухайн үедээ монголын засгийн газарт дэмжлэг үзүүлж байсан төдийгүй манай оронд санхүүзээлийн салбар үүсч хөгжихэд чухал түлхэц болсон гэж үзэх үндэстэй юм.