Монгол дахь Казахууд

Монгол Улсын харъяат казах угсаатнууд 2023 оны гуравдугаар сарын 1-ний өдрийн байдлаар Монголын нийт хүн амын 4.0 хувийг эзэлж байна. Монголын Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, казахуудын 77.0 хувь нь Баян-Өлгий аймагт, 9.0 хувь нь Улаанбаатар хотод, 8.5 хувь нь Ховд аймагт, 2.2 хувь нь Дархан-Уул аймагт, Үлдсэн 3.3 хувь нь Налайх дүүрэг болон бусад аймгуудад амьдарч байгаа аж.

Казах угсаатнуудын 49.9 хувь нь эрэгтэй бол 50.1 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Насны бүлгээр авч үзвэл, 0.14 насныхан 34.5 хувь, 15-24 насныхан 17.2 хувь, 25-34 насныхан 16.8 хувь, 35-44 насныхан 12.8 хувийг эзэлж буй бол 9.1 хувь нь 45-54 насныхан, 9.6 хувь нь 55-аас дээш насныхан аж.

Түүх[засварлах | кодоор засварлах]

Монголын казакууд нь Түрэг угсааны үндэстэн юм.

Казакууд одоогоос 120 гаруй жилийн тэртээ Алтайн нурууг даван нүүдлэн Монголд ирсэн гэж өөрсдөө ярьж бичих нь олон. XIX зууны эхэн хагаст одоогийн Баян-Өлгий аймаг байсан газарт нэг ч казак айл байгаагүй бөгөөд дан ганц Урианхайн нутаг байжээ.

Монголын казакууд нь одоогийн ойлгоод байгаа Казакстанаас бус харин Шинжанаас тасран ирсэн байна. Тэд XIX зууны дунд үеэр Алтайн өвөрөөс Шинжан хүртэл нутаглан зуны улиралд Алтайн нуруу даван Урианхайн нутаг луу орж ирэн зусаж намар нь Алтайг даван ургаш нүүдэг байжээ. Тэд Шинжаны Бухтарм голын эх Эрчис мөрөн хавиар нутаглаж байсан байна.

Казахууд 18-20-р зуунд Шинжаан, Монголд хэд хэдэн үе шаттайгаар нүүдэллэн ирсэн байдаг. Тэдний зарим нь 18-р зуунд Шинжаанд ирсэн бол 19-р зуунд Оросын цэргийн түрэлтэд өртөн дахин Шинжаан руу дүрвэсэн байна. Харин казахуудын зарим хэсэг нь 19-р зууны уйгурын бослого манжийн цэрэгт дарагдсаны дараа манжийн явуулсан хядлага хэлмэгдүүлэлт, 1930-1940-өөд оны Шинжаанд лалын шашинтай уйгур, казахууд болон Хятадын хоорондох тулаан, гоминданы Хятадын хавчлага хяcлага зэргээс шалтгаалан Монголд нүүн иржээ.

1930 онд Намын төв хороо, Засгийн газар Казакуудад газар нутаг олгох тухай тогтоол гаргажээ. Уг тогтоол ёсоор урд тал нь улсын хил, зүүн ба хойт талаар Дэлүүн, Хонгор өлөн, Хатуу, Өлгий, Орогтоос урагших газрыг Урианхайтай хамтран тэгш эрхтэйгээр эдлэхээр олгожээ. 1930-аад оноос эхлэн нам төрөөс казакуудын талаар зарим арга хэмжээг авсан байна. Сургууль эмнэлэг дэлгүүр хоршоо гэх мэт. Гэсэн хэдий ч тэд тогтож сууж чадалгүй удаа дараа хорлон сүйтгэх арга хэмжээ явуулж байсан юм. 1931 оны хавар казакын овогийн удирдагч нар өөрсдийн ард олныг дагуулан алтайг даван нүүх болжээ. Энэ явдлыг зогсоох гэж оролдсон нам төрийн ажилтан албан хаагчдыг алж устган зэвсэгт мөргөлдөөн хүртэл гарсан байна.

1930-1950 оны хооронд БНМАУ-ын баруун хил, Алтайн хязгаарын айл өрх, мал адгуусыг дээрэмдэж байв. Харин тухайн үеийн Монголын удирдагч Х.Чойбалсан дүрвэж ирсэн Казахуудад оршин суух зөвшөөрөл олгосон байна. Гэсэн хэдий ч урвалт, дээрэм тонуул тасрахгүй байжээ.

Казакууд 1931 он хүртэл Чандмань уул аймгийн харьяанд байгаад 1940 онд бие даасан Баян-Өлгий аймаг болжээ. 1991 онд ЗХУ задран түүний бүрэлдэхүүнд байсан Казакстан улс тусгаар бие даасан улс болсны дараа Монгол дахь 50-60,000 гаруй казах иргэд Казакстаныг зорьсон ба 2000 он гэхэд 10-20,000 нь эргэн буцаж ирсэн байна.[1]

Нэрс[засварлах | кодоор засварлах]

Казах түмний түгээмэл нэрсийн жагсаалтын эхэнд Айдана бичигдэж буй бөгөөд ийм нэртэй 589 хүн байгаа бол Айнур 650, Амина 655, Аружан 524, Еркегүл 513 байна.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Barcus, Holly. "Kazakhs of Mongolia". Retrieved 21-04-2023. {{cite web}}: Check date values in: |accessdate= (help)