Jump to content

Моннис

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Моннис Интернэшнл ХХК нь 1998 онд байгуулагдсан Монголын компани юм. Японы Ниссан мотор компанийн албан ёсны дистрибьютерээр анхлан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. 1600 гаруй ажилтантай.

"Моннис Интернэшнл" компани автомашины салбарт Ниссан, уул уурхайн хүнд машин механизмын салбарт дэлхийд алдартай Либхэрр, Терекс, Ле Турне, Кавасаки, зам барилгын салбарт Бомаг гэх мэтчилэн дэлхийн шилдэг брэндүүдийг эх орондоо нэвтрүүлж байна.

Он цагийн дараалал

[засварлах | кодоор засварлах]
  • 1998 - "Моннис Интернэшнл ХХК" нь "Ниссан Мотор" компанитай хамтын ажиллагаагаа эхлүүлж анх байгуулагдсан.
  • 2002 - Либхэрр группын албан ёсны борлуулагч болсон.
  • 2003 - "Fuchs"-ийн тос, тосолгооны материалыг нэвтрүүлж эхэлсэн.
  • 2003 - "Berco"-гийн засварын тоног төхөөрөмжийг нэвтрүүлсэн.
  • 2003 - "OutoTec Technology"-гийн албан ёсны төлөөлөгч болсон.
  • 2004 - "Good Year" группын албан ёсны борлуулагч болсон
  • 2005 - "Baldwin filters"-ийн албан ёсны борлуулагч болсон
  • 2006 - "BOMAG" группын албан ёсны борлуулагч болсон.
  • 2007 - "Terex" компанийн албан ёсны борлуулагч болсон.
  • 2007 - "LeTourneau Technologies" компаний албан ёсны борлуулагч болсон.
  • 2007 - Ansul брэндийн албан ёсны борлуулагч болсон.