Мордва
Мордва ястан ᠮᠣᠷᠳᠠᠪᠠ ᠶᠠᠰᠤᠲᠠᠨ | |
Эрзьяа эмэгтэйчүүд | |
Өнөөгийн байдал | |
---|---|
Нутаг орон | Дэлхий даяар — 806 мянга
Үүнээс:
|
Хэл аялга | Орос хэл, Мордав хэлний Эрзья ба Мокша аялгуу |
Шүтлэг | Үнэн алдартны шашин,Уугуул Мордав шашин |
Төрөл холбоо | |
Ойр төрөл | Мари гэх мэт Ижил мөрний Финн болон Пермийн Финн хүмүүс |
Дотроо | Эрзьяа, Мордва |
Мордвачууд (оросоор: мордва́, mordva) нь Финно-Угрын бүлэгт багтдаг ард түмэн бөгөөд хоёр өөр хэлний бүлэгт хуваагддаг: **Эрзя** хэлээр ярьдаг **Эрзячууд** болон **Мокша** хэлээр ярьдаг **Мокшачууд**. Мордвачууд өөрсдийн дунд нийтлэг хэрэглэгддэг нэр томъёогүй бөгөөд "Мордва" гэдэг нэрийг голдуу гаднынхан хэрэглэдэг. Зарим Мордвачууд уг нэрийг Оросын колоничлолын илрэл гэж үздэг.
Эрзя болон Мокша хэлийг урьд нь нэг хэлний хоёр аялгуу гэж үздэг байсан бөгөөд тэдгээрийг "Мордва хэл" гэж нэрлэдэг байв. Харин одоо эдгээр нь тусдаа хэл гэж тооцогддог боловч олон нийтлэг бүтэцтэй ба хоорондоо тодорхой хэмжээгээр ойлголцдог.
Мордвачууд нь Финно-Угрын бүлгийн дөрөв дэх том ард түмэн бөгөөд Унгар, Финлянд, Эстонийн ард ордог. 1980-аад оны үед Мордвачуудын тоо нэг сая гаруй байжээ. 2002 оны Оросын хүн амын тооллогоор Орост ойролцоогоор 840,000 Мордва хүн бүртгэгдсэн байна. Мөн хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан зарим улсад цөөн тооны Мордвачууд оршин суудаг бөгөөд 2001 онд Украинд 9,331 Мордва хүн амьдарч байжээ. Орос дахь Мордвачуудын гуравны нэгээс бага нь Мордовын бүгд найрамдах улсын нутаг дэвсгэрт амьдардаг. Эрзя гаралтай хүүхдүүд сургуульдаа Эрзя хэлээ долоо хоногт зөвхөн нэг цагийн сонгон суралцах хичээлээр үздэг.
Дэлхийн даяаршлын нөлөөгөөр зарим Мордвачууд өөрсдийн үндэсний онцлогоо алдсан, үндэстнийхээ гарал үүслийг мартсан гэж үздэг бөгөөд зарим нь Оросын хүн амын тооллогод өөрсдийгөө "Орос" гэж бүртгүүлдэг байна.
Генетик
[засварлах | кодоор засварлах]Угсаатны хольц буюу Аутосомалын хувьд Мокша болон Эрзя хүмүүс генетикийн маш ойрхон буюу ижил төстэй байдаг. Тэдний гарал үүслийн ойролцоогоор 11% нь Нганасан гаралтай байдалтай төстэй. Энэ нь Урал хэлээр ярьдаг хүн амд нийтлэг байдаг Сибирийн бүрэлдэхүүн юм. Мөн тэд Тал нутгийн Ямная (Steppe) гарал өндөр хувьтай бөгөөд энэ нь тэдний гарал үүслийн ойролцоогоор тал хувийг бүрдүүлдэг гэж үздэг.[45]