Москвагийн Эрчим Хүчний Хүрээлэн
Московский Энергетический Институт / МЭИ Москвагийн Эрчим Хүчний Хүрээлэн | |
---|---|
Уриа | Energia omnium fundamentum (Энерги — бүхний суурь) |
Байгуулагдсан | 1930 он |
Суурин | Москва |
Улс | Орос |
Ректор | Николай Дмитриевич Рогалёв[1] |
Оюутны тоо | ≈ 15.000[2] |
профессор | 1.560 |
Цахим хуудас | www.mpei.ru |
Москвагийн Эрчим Хүчний Хүрээлэн (Орос: Московский энергетический институт (Национальный исследовательский университет)) нь 1930 онд байгуулагдсан, Оросын Холбооны Улсын техник технологийн салбарын сургууль бөгөөд эрчим хүч, электрон техник болон мэдээлэл технологийн салбарт дэлхийд тэргүүлэгч сургуулиудын нэг юм. Өнөөгийн байдлаар тус сургууль нь 12 салбар сургууль, 70 тэнхим, 176 эрдэм шинжилгээний лаборатори, туршилтын үйлдвэр, сургалт судалгааны зориулалттай дулааны станц, номын сан, «Энергия» спорт цогцолбор, оюутны дотуур байрууд, мөн соёлын төвтэй.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Москвагийн Эрчим Хүчний Хүрээлэн нь 1930 онд Н.Э. Бауманы нэрэмжит Москвагийн техникийн их сургуулийн цахилгаан техникийн факультет болон Г.В. Плехановын нэрэмжит Үндэсний аж ахуйн сургууль (одоогоор Плехановын нэрэмжит эдийн засгийн академи)-ийн цахилгаан үйлдвэрлэлийн факульетуудыг нэгтгэн байгуулагдсан юм.
2000 оны 11-р сарын 27-ны өдөр Москвагийн Эрчим Хүчний Хүрээлэн нь Техникийн их сургууль гэсэн зэрэгтэй болсон.
2011 оны 7-р сарын 22-ны өдрөөс Үндэсний судалгааны их сургууль зэрэгтэй болсон байна.
Гадаад оюутнууд
[засварлах | кодоор засварлах]1946 оноос эхлэн гадаад улс орны оюутнуудаас элсэлт авч эхэлсэн ба одоогоор нийт 68 улсын оюутан болон аспирантууд суралцаж байна. Монгол улсаас 1960-аад оноос эхлэн оюутнууд элсэн суралцаж эхэлсэн ба 170 гаруй хүн төгсчээ.
Сургуулиуд болон сургалтын төвүүд
[засварлах | кодоор засварлах]- Автоматжуулалт болон тооцоолох техникийн сургууль
- Дулааны болон атомын эрчим хүчний сургууль
- Эрчим хүчний бүтээмжийн бодлогын сургууль
- Радиотехник болон электоникийн сургууль
- Цахилгаан техникийн сургууль
- Цахилгаан эрчим хүчний сургууль
- Цахилгаан машин тоног төхөөрөмж болон механикийн сургууль
- Бизнесийн аюулгүй байдлын сургууль
- Нийгмийн ухааны сургууль
- Эрчим хүч болон үйлдвэрлэлийн менежмент, эдийн засгийн сургууль
- Цэргийн сургалтын факультет
- Их сургуулийн бэлтгэлийн факультет
- Багш болон ажилтнуудын мэргэжил дээшлүүлэх факультет
- Хэлзүйн сургууль-бэлтгэлийн төв
- Бизнес, үйлдвэрлэлийн автомаижуулалтын Орос-Германы хамтарсан сургууль МЭИ-ФЕСТО
Салбар сургуулиуд
[засварлах | кодоор засварлах]- ОХУ-ын Смоленск хот дахь салбар сургууль. 1961 онд нээгдсэн. 3 факультетэд 3000 гаруй оюутан суралцаж байна.
- ОХУ-ын Волжский хот дахь салбар сургууль. 1995 онд нээгдсэн. 1 факультетэд 6 төрлийн мэргэжлээр 800-аад оюутан суралцаж байна.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Moscow Power Engineering Institute: [1] (russisch). Eingesehen am 4. Juni 2017
- ↑ Moscow Power Engineering Institute: MPEI at present (Memento 20. Нэгдүгээр сар 2011 цахим архивт) (englisch). Eingesehen am 22. Februar 2011