Мохаммад Хатами

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Сейед Мухаммад Хатами
سيد محمد خاتمى
Мохаммад Хатами


5 дахь дахь Ираны Ерөнхийлөгч
Бүрэн эрхийн хугацаа: 1997 оны 8 сарын 22005 оны 8 сарын 3
Дэд ерөнхийлөгч: Хасан Хабиби
Мухаммед Реза Ареф

Төрсөн: 1943 оны 10 сарын 14 (1943-10-14) (73 настай)
Иран, Ардакан
Гарын үсэг Mohammad Khatami signature.svg

Сейед Мухаммад Хатами (перс. سید محمد خاتمی) нь 1997 оны наймдугаар сарын 2-ноос 2005 оны наймдугаар сарын 3-ны хооронд Ираны тав дахь удаагийн Ерөнхийлөгчийн албыг хашиж байсан улс төрч, исламын шашныг түгээн дэлгэрүүлэгч, сэтгэгч билээ.

Намтар[засварлах | edit source]

Хатами 1943 оны есдүгээр сарын 29 нд Ираны Йезд мужийн Ардакан сууринд аятолла хүний гэрт мэндэлсэн. 19 насандаа Кум хотноо хүрэлцэн ирж, шашны ариун сургаалд хичээнгүйлэн суралцсан. 1965 онд Исфаханы Их Сургуульд элсэн орж, 1969 онд гүн ухаанаар бакалаврын зэрэг хүртсэн. Тэр жилдээ Ираны зэвсэгт хүчинд алба хаасан байна. 1970 онд Тегераны Их Сургуульд үргэлжлүүлэн суралцаж, дараагаар нь, Кум хотноо эргэн ирсэн. 1970-аад оноос Хатами Ираны шах Мухаммед Рез Пехлевийн дэглэмийн эсэргүүцэх улс төрийн хүчинтэй хамтарч ажиллах болсон. 1978 онд Холбооны Бүгд Найрамдах Герман Улс (ХБНГУ)-ын Хамбург хотноо байрлах Ислам Шашны Төвийн тэргүүнээр сонгогдсон. 1982-1992 онуудад Ираны Соёлын Яамны сайдаар ажилласан. 1992 онд Исламын Бүгд Найрамдах Иран Улсын ерөнхийлөгчийн зөвлөх, Улсын Төв Номын Сангийн захиралаар томилогдсон. Ираны их сургуулиудад багшилж байсан. 1997 оны тавдугаар сарын 23 нд нийт сонгогчдын 69.5%-ийн дэмжлэг хүлээж, Исламын Бүгд Найамдах Иран Улсын тав дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон. Соёл, шашны хувьд хүлээцтэй байж, Өрнөдийн орнуудтай нягт хамтран ажиллах болно гэдгээ мэдэгдсэн. 2001 онд ерөнхийлөгчөөр дахин улиран сонгогдсон. Хатами перс, араб, англи,герман хэлтэй. Эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг.

Холбоос[засварлах | edit source]

Викимедиа зургийн сан:
«Мухаммад Хатами»
Wikinews has related news: Мохаммад Хатами
Улс төрийн албан тушаал
Өмнөх
Акбар Хашеми Рафсанжани
Ираны Ерөнхийлөгч
1997-2005
Дараах
Махмуд Ахмадинежад

Загвар:Ираны Ерөнхийлөгчид