Мэрилин Монро

Мэрилин Монро
ТөрсөнНорма Жин Мортенсен
1926
Америкийн Нэгдсэн Улсын Калифорни муж улсын Лос-Анжелес хот
Мэргэжилжүжигчин
Түнш түнш(үүд)Жонни Хайд, Жон Кеннеди, Роберт Кеннеди


Мэрилин Монро (Англи: Marilyn Monroe, 1926 оны 6 сарын 1 - 1962 оны 8 сарын 5) нь Америкийн Нэгдсэн Улсын Калифорни муж улсын Лос-Анжелес хотноо төрсөн жүжигчин. Жинхэнэ нэр нь Норма Жин Мортенсен (Norma Jeane Mortensen), сүүлд Норма Жин Бэйкэр (Norma Jeane Baker) болсон. 1950-иад оны дунд үеэс "Америкийн секс билэг тэмдэг" гэгдэх болсон бөгөөд өдгөө ч түүнийг шүтэн бишрэгчид олон байдаг. Монро гэдэг нь түүний ээжийн хуучин овог ажээ.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Өсвөр үе[засварлах | кодоор засварлах]

Монро нь 1926 онд Глэдис Пэрл Бэйкэрийн 3 дахь хүүхэд болон Лос-Анжелес хотод мэндэлжээ. Монрогийн төрсний гэрчилгээнд эцэг нь Эдвард Мортенсон гэж тэмдэглэгдсэн байдаг ч энэ нь эргэлзээтэй юм. Түүний ээж Глэдис 1924 онд Мартин Эдвард Мортенсонтой гэрлэсэн боловч жирэмсэн болохоос нь өмнө салжээ. Зарим намтар судлаач нар Глэдис охиндоо бутач хүүхэд хэмээн муу нэр зүүлгэхгүйн тулд Мортенсоны овгийг хэрэглэсэн гэж үздэг байна. Монро ч Мортенсоныг төрсөн эцгээ биш хэмээн үгүйсгэж байсан ба бага байхад нь ээж нь жинхэнэ аав Чарльз Стэнли Гиффорд гэж хүний зургийг үзүүлсэн тухай ярьсан байдаг. Монрогийн ээж нь сэтгэл мэдрэлийн өвчин туссан тул ээжийн нь найз Грэйс Монрогийн асран халамжлагч болжээ. 1935 онд Грэйс гэрлэсэн бөгөөд Монрог Лос Анжелесийн хүүхдийн халамжийн төвд өгсөн аж. Монро 16-тайдаа ээжийнхээ гэрийн хөршийн хүү Жим Догертитэй гэрлэсэн байна. Үүний дараа гэрэл зурагчны нүдэнд өртөн сэтгүүлд зураг авхуулж эхлэв. Нөхөрт нь түүний моделийн ажил таалагдаагүй ба тэд гэрлээд 4 жилийн дараа салжээ.

Од жүжигчин[засварлах | кодоор засварлах]

"Эрчүүд шаргал үст бүсгүйчүүдэд дуртай" киноны хэсэг
Солонгосын дайнд оролцож байсан америк цэргүүдтэй уулзаж буй байдал (1954 оны 2 сарын 17)

1951онд төлөөлөгч Жонни Хайдын хүчин зүтгэлээр Асфальтан ширэнгэн ой[1],Ивийн тухай[2] кинонуудад тоглож хүмүүсийн сонирхлыг татав.Дараагаар нь хэд хэдэн туслах дүрд тоглосны эцэст 1952 онд Хаалга тогших хэрэггүй[3]-д анхны гол дүрдээ тогложээ.1953 онд Найгара[4] хэмээх кинонд ташаагаа гунхалзуулан алхдаг "Монро алхалт"аараа хамаг эрчүүдийн анхаарлыг татаж шуугиулсан ба үүний дараах Эрчүүд шаргал үст бүсгүйчүүдэд дуртай[5],Яаж саятантай гэрлэх вэ[6],Долоо дахь жилийн хууралт[7] кинонууд гялалзсан амжилтад хүрч Монро шилдэг одуудын эгнээнд орсон билээ. 1954оны 2сард Бейсболын тамирчин байсан Жо Димажиотой гэрлэж хуримынхаа бал сарын аяллаараа Япон улсыг зорив.Тэд ердөө 9хөн сарын дараа Жогын хардалтаас болж салжээ.Гэвч Монрогын амьдралд түүнийг чин сэтгэлээсээ хайрлаж чадсан нэгэн бол Димажио байв.

Нууцлаг үхэл[засварлах | кодоор засварлах]

Тэрээр 1962 оны 8 сард 36-хан насандаа хорвоог орхисон. Түүний нас барсан шалтгааныг хэвлэлээр нойрны эмийн тунг хэтрүүлэн хэрэглэснээс болж хордож нас барсан, Монро амиа хорлосон гэх мэт янз бүрээр мэдээлж байлаа.

Гэвч 1980 оны орчмоос амиа хорлосон тухай яриа замхарч, хэн нэгэнд хорлогдсон байх магадлалтай хэмээн яригдах болсон. Эм уухдаа даруулж уусан усны сав олдоогүй, харилцуур утас барьсан байдалтай олдсон хэдий ч АТС-т ярианы тэмдэглэл бүртгэгдээгүй байсан, мөн түүний улаан өнгөтэй тэмдэглэлийн дэвтэр алга болсон нь түүний үхлийг оньсого болгосон юм.

Түүний үхэлд ах дүү улс төрчид болох ерөнхийлөгч Жон Кеннеди, Ерөнхий прокурор Роберт Кеннеди нартай янаг амрагийн харилцаатай байсан нь холбоотой байж магадгүй гэсэн таамаг бий.

Түүний булш Лос-Анжелес хотын Вэствүүд Мемориал Паркт байдаг. Хуучин нөхөр Ди Мажио нь булшин дээр нь үргэлж улаан сарнай аваачиж тавьдаг байв. Нөхрийг нь нас барсны дараа фэнүүд нь уг уламжлалыг хадгалж, өдгөө ч түүний булшин дээр улаан сарнай байдаг юм.

Тоглосон кинонууд[засварлах | кодоор засварлах]

  • 1947: "Dangerous Years" Аюултай жилүүд
  • 1948: "Ladies of the Chorus" Найрал дууны хатагтай нар
  • 1949: "Love Happy" Аз жаргалтай дурлал
  • 1950: "A Ticket to Tomahawk" Томахавк хүрэх тасалбар, "The Asphalt Jungle" Асьфалтан ширэнгэн ой
  • 1950: "All about Eve" Ивийн тухай
  • 1951: "Home Town Story" Нутгийн түүх
  • 1952: "Don't Bother to Knock" Хаалга тогших хэрэггүй, "Monkey Business" Сармагчны бизнес
  • 1953: "Niagara" Найагара, "Gentleman Prefer Blondes" Эрчүүд шаргал үст бүсгүйчүүдэд дуртай
  • 1953: "How to Marry a Millionaire" Яаж саятантай гэрлэх вэ
  • 1954: "There's No Business Like Show Business Шоу бизнес шиг бизнес байдаггүй
  • 1954: "River of No Return" Буцаж урсдаггүй гол
  • 1955: "The Seven Year Itch" Долоо дахь жилийн хууралт
  • 1956: "Bus Stop" Автобусны зогсоол
  • 1957: "The Prince and the Showgirl" Хунтайж ба шоуны хүүхэн
  • 1959: "Some Like It Hot" Халууныг нь - Алтан бээлий шагнал, шилдэг эмэгтэй жүжигчин (комеди, мюзикл)
  • 1960: "Let's Make Love" Дурлалцацгаая
  • 1961: "The Misfits" Задгай хувцастай бүсгүй

Гадаад холбоос[засварлах | кодоор засварлах]

Монрогийн тухай бүтээлүүд[засварлах | кодоор засварлах]

  • "Мэрилин Эйнштейн хоёр" УСК (INSIGNIFICANCE, 1985, АНУ)
  • "Норма Жин ба Мэрилин" УСК (Norma Jean and Marilyn, 1996, АНУ)
  • "Мэрилин Монрогийн үнэн түүх" баримтат кино

Мөн үзэх[засварлах | кодоор засварлах]